Александр Емельяненко 2011.11.12-нд болсон M-1 Challenge 28 тэмцээнд, өрсөлдөгч Магомед Маликовт 23 секундад нокаутаар ялагдсан тухай манай блог мэдээлж байсан билээ. Тэгвэл дүү Емельяненко тулааны дараа сэтгүүлчийн цөөн хэдэн асуултад хариулахдаа, тулаанд хөнгөн нокдаунд орсон, өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлэх бүрэн чадвартай байхад шүүгч тулааныг ямар учраас зогсоосныг ойлгохгүй байна гэж ярилаа.
- Александр, тулааны дараах биеийн Тань байдал ямар байна?
- Онц сайн байна. Ядарсанчгүй.
- Даага нэхэхийг санал болговол Та хүлээж авах уу?
- Тэгэлгүй яахав, ер нь бол энэ тулааныг яагаад зогсоосныг ойлгохгүй байна. Би ухаантай байсан, яахав, цохилт алдаж хөнгөн нокдаунд орсон, үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ би нөхцөл байдлыг бүрэн хянаж байсан: элгээрээ харж унаагүй, нуруугаараа хэвтээд өгөөгүй. Тулааныг цааш үргэлжлүүлэхэд бэлэн, өрсөлдөгчийгөө цааш яахыг нь хүлээж байсан. Яагаад ч юм шүүгч намайг "унтчихлаа" гэж бодож, би ухаанаа алдаагүй, цааш нь үргэлжлүүлэхэд бэлэн байсан юм.
Александр Емельяненко - Магомед Маликов
Энэ нөхөр Кро Копт өшиглүүлснээсээ хойш манараа нь гараагүй дэг ээ, элий-балай юм их ярьдаг гар шүү, нээрээ. Шүүгч цагий нь олж болиулаагүй бол яах байсан бол доо, нээрээ, ах шигээ ялагдаж сурмаар юм даа.
ReplyDelete