2011.11.12-нд Канад улсын Онтарио мужийн Рама хотод болсон Bellator FC 57 тэмцээний дүн болоод гол хоёр тулааны бичлэгийг хүргэж байна.
- Тэйлор Соломон Майкл Следзионыг 1-р үед нокаутаар;
- Жош Шокли Эрик Мүүнийг 1-р үед боох мэхээр;
- Денис Пүрик Чак Мэдийг 2-р үед ТКО-аар;
- Дэйв Жэнсен Ашкан Морвариг 2-р үед боох мэхээр;
- Мэтт Ван Бүрен Шаун Левескиг 1-р үед боох мэхээр;
- Крис Хородецки Майк Кори нар шүүгчдийн олонхийн саналаар тэнцсэн;
- Александре Безера Дуглас Эвансыг 1-р үед хөлд өчих мэхээр;
- Рожер Холлетт Жон Хавкийг шүүгчдийн зөрүүтэй саналаар;
- Дуглас Лима Бен Сандерсыг 2-р үед КО-аар;
- Александp Шлеменко Витор Вианнаг шүүгчдийн нэгдсэн саналаар тус тус ялжээ.
Дуглас Лима - Бен Сандерс
Александр Шлеменко - Витор Вианна
Дашрамд дуулгахад, Орос улсын 27 настай тамирчин Александр "Шуурга" Шлеменко нь Bellator FC холбооны энэ жилийн дунд жингийн 8 тамирчны тэмцээнд ийнхүү аваргаласнаар, дараа жил болох тус холбооны дунд жингийн аваргын цол горилж, Куба улсын 33 настай тамирчин Хектор Лобардтай тулалдах эрхтэй болж байгаа юм. Ноднин жилийн энэ тэмцээнд Шлеменко нь мөн аваргаласан боловч, цол горилох тулаанд Хектор Ломбардад шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсан юм.
No comments:
Post a Comment