2011/09/14

Фёдор Емельяненко тамхины эсрэг

Фёдор Емеляненко Белгород мужийн Хууль тогтоох хурлын хуралдаанаар саяхан хэлэлцэгдсэн Тамхины хор уршигтай тэмцэх тухай хуульд нээлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэцүүлэгт, уг хуулийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах саналыг дэмжижи үг хэлжээ.


"Би депутатаас гадна тамирчин хүн, тиймээс үргэлж амьдралын зөв хэв маягийг дэмждэг. Тамхи татсанаар хүний хурд саарч, ажиллах чадвар буурч, эрүүл мэнд бүхэлдээ мууддаг. Тамхи нь спорт болоод эрүүл мэндэд зохих зүйл биш."


Фёдор Емельяненко нь 2007 оны 9-р сараас улс төрийн "Нэгдсэн Орос" намд элсэж, 2010 оны 10-р сараас Белгород мужийн Хууль тогтоох хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Дашрамд дурьдахад, M-1 Global холбооноос Фёдор vs. Монсон тулаан болно гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Харин тэмцээн болох огноо ба газрын асуудал хараахан шийдэгдээгүй байгаа юм.

No comments:

Post a Comment