Ирэх 9-р сарын 10-нд Польш улсын Вроцлав хотод болох Украйн улсын 40 настай боксчин Виталий Кличко WBC холбооны хүнд жингийн аваргын цолоо хамгаалах тулаанд, хоёр өөр жингийн дэлхийн аварга асан Польш улсын 34 настай боксчин Томаш Адамектай учирч тулалдах тэмцээний албан ёсны постер.
Дашрамд дуулгахад, Виталий Кличко Украйны парламентын гишүүн бөгөөд улс төрийн сөрөх хүчний "Цохилт" намыг тэргүүлдэг юм. Энэ 7 хоногийн эхээр экс ерөнхий сайд Юлия Тимошенког цагдан хорьж, Украйн дахь улс төрийн байдал тогтворгүй болсонтой холбогдуулж, Виталий Альпын нуруун дахь бэлтгэлээ тасалдуулж Эх Орондоо хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрээр сөрөх хүчний тэргүүн Юлия Тимошенког батлан даалтад гаргаж авахаар хөөцөлдөхдөө бэлтгэлээ алдахгүйн тулд дасгалжуулагч, бэлтгэл хангагч нараа Украйнд урьж, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаа юм.

No comments:
Post a Comment