Stirkeforce, UFC - хоюуланг нь эзэмшдэг Zuffa LLC компани Алистар Оверимийн араас Нидерландын Golden Glory клубын дахин гурван тамирчинг халлаа. Энэ удаагийн "азтнуудаар" Stirkeforce-оос эмэгтэйчүүдийн - 61 кг-ын аварга асан Марлус Кунен, Алистарын ах Валентайн Оверим, UFC-ээс Жон Олав Эйнемо нар шалгарлаа. Алистар Оверимиын хувьд тэрээр Stirkeforce-ын дэлхийн хүнд жингийн гран при тэмцээний дараагийн шатанд оролцхоос татгалзсантай холбон тайбарлаж болох ч энэ гурван тамирчинг халсан шалтгаан учир битүүлэг байгаа юм.
Ер нь бол UFC-ийн удирдлага гурав дараалж ялагдсан тамирчинтай гэрээ цуцлах бодлого баримталдаг ч дээрх гурав дөнгөж нэг л удаа ялагдаад байсан юм. Алистарын хувьд бол холбоондоо нэг ч ялагдаж байгаагүйгээр барахгүй, байгууллагын хүнд жингийн аварга, тэрчлэн дэлхийн хүнд жингийн тамирчдын жагсаалтад гуравдугаарт эрэмблэгддэг тулаанч юм. Ийм том одоосоо ийм амархан салж байгаа нь цаанаа л нэг учиртай хэмээн олон мэргэжилтэн үзэж байна.
UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ халаа сэлгээг тайлбарлахдаа, эдгээр тамирчдын менежерүүд нь дэндүү их хөлс мөнгө шаарддаг, тэгсэн мөртлөө авсан мөнгнөөсөө тун бага хувийг тамирчинд өгдөг, бид бол эсэргээр, тамирчны гарт мөнгийг өгч, тамирчин цааш нь хөлсөө өөрийн мэдлээр хуваарилахын төлөө байдагтаа ийм алхам хийлээ гэж дэндүү авцалдаагүй юм хэлж орхилоо.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэргийн учир нь нэг талаас UFC, Zuffa, нөгөө талаас Golden Glory клубын дунд үүсээд байгаа ашиг сонирхлын зөрчилдөөнд байгаа гэнэ. Нидерландын Golden Glory клуб хүчирхэгжиж байгаа энэ үед өөрийнхөө хүч, хөрөнгөөр хэд хэдэн тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байгаа билээ. Жишээ нь ирэх намар л гэхэд Москвад томоохон тэмцээн зохион байгуулах тов гарч, сурталчилгааны ажлууд эхлээд байгаа. Клуб энэ маягаараа холбоо болж өргөжин Америкийн тулааны спортын зах зээлд гарах хэтийн төлөв нь дэлхийд бараг монополь тогтоочихоод байгаа UFC, Zuffa-д таалагдах нь юу л бол. Хэдхэн сарын өмнө гол өрсөлдөгч Strikeforce холбоог бүхлээр нь худалдан авч, ММА тамирчдыг зоргоороо халж солих болсон Zuffa "барын бамбарыг бага дээр нь" гэдэг тактикийг баримталж байгаа бололтой.
Дашрамд хэлэхэд, Фёдорын хувь эзэмшдэг Оросын холимог тулааны M-1 Global холбоо нь Фёдорын тусламжтайгаар Америкт тэмцээн зохион байгуулах тохиролцоонд хүрч, тэмцээнээ томоохон ТВ болох Showtime-аар цацах болсон нь мөн л Zuffa-гийн дургүйг хүргээд удаж байгаа. Zuffa Фёдорыг Strikeforce-оос шахан зайлуулaх гэсэн хүсэл нь UFC-ийн ММА зах зээл дэх понополио бататгах гэсэнтэй холбоотой гэдгийг баталж байгаа бас нэг баримт юм.



Би бүр юу ч ойлгохоо байлаа. Үнэхээр өрсөлдөгчдөө шахан зайлуулах гээд байгаа юм бол гайгүй тамирчдаа аль болох хадгалж үлдээд, тэд нараараа мөнгө хиймээр юм. Тэгэхгүй бол нөгөөдүүл нь өрсөлдөгч талд орчихоод, зах зээлээс нь хороох болмоор юм. Эсвэл энд өөр нэг юм байна уу?
ReplyDeleteТоп 10-т багтдаг тамирчдыг хооронд нь учруулдаг болохоос Топ 20-д багтах тамирчинтай учруулж тулалдуулдаггүй байх аа? Тэгсэн тохиолдолд, мешоктой зодолдоод бүүр шалдаа буулаа гэж шүүмжлүүлнэ, нөгөө талаас чансаа буурна. Одоо Sherdog-ийн 7-р сарын 6-ны чансааг үзье:
ReplyDelete1. Кейн Веласкез - UFC
2. Жүниор дос Сантос - UFC
3. Алистар Оверим - Ажилгүй
4. Фабрисио Вердүм - Strikeforce
5. Брок Леснар - UFC
6. Шейн Карвин - UFC
7. Фрэнк Мир - UFC
8. Антонио Силва - Strikeforce
9. Фёдор Емельяненко - Ажилгүй
10. Жош Барнетт - Strikeforce
Өөрөр хэлбэл, шилдэг 10 тамирчны 8 нь ZUFFA-д байна, 2-ыг нь халчихсан. Одоо Фёдор Алистар хоёр хоорондоо л учрахгүй юм бол ингээд хог дээр үсэрч байгаа хэрэг. Энэ хоёрыг учруулъя гэхэд тийм том хэмжээний арга хэмжээ зохион байгуулах хөрөнгөтэй байгууллага, холбоо гэж даан ч байхгүй. Алистар ч яахав, кикбокс энэ тэр гээд яваад өгч болно, Фёдор л хэцүүхэн байдалд орлоо.
Энэ бүхний фоон дээр, Дана Уайт бол маш хонзон санадаг хүн гэдгийг мартах ёсгүй. Фёдортой бол ааль 2007 оноос хойш UFC-дээ авч чадаагүй болохоор харьцаа тун муу. Харин Алистар саяхан боксд орно барина гэж ажил олгогч нараа сүрдүүлж байгаад авдаг хэдээ нэмүүлэх гэсэн юм шиг байгаа юм. Үүнд нь боссуд хатуу хариу барьж байгаа хэрэг, цаагуураа бол бусад тамирчдад нь ч сануулга болж байгаа юм: дальчиганаад байвал, айн... хоолноосоо сална шүү гэж байхгүй юу. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол.
Ер нь бол Дана-Фёдор, Дана-Алистарын харьцааны тухай яривал зөндөө юм бий.
Хэрэв ММА хорхойтнууд Фёдор, Алистар нарын оролцоотой тулааныг үзэх эрэлхийлэл их байвал тэгэсхийж байгаад буцаагаад авч ч мэднэ, гэхдээ өмнөх шигээ хөлс хэзээ ч төлөхгүй нь тодорхой.
Би тамирчдад өгөх хөлсний тухай биш, холбоодын олох мөнгөний тухай яриад байна л даа. Ер нь ямар ч мэргэжлийн спортын хорооны гол зорилго бол мөнгө хийх ш дээ.
ReplyDeletePRIDE-ыг UFC худалдан авч булшилснаас хойш Фёдор Емельяненко чөлөөтэй тамирчин болсон, тэр үед UFC Фёдорыг авъя гэхэд нь, Фёдорын хувь эзэмшдэг M-1 Global холбоо болзол тавьсан: UFC/M-1 гэсэн хамтарсан тэмцээн зохиож байя гэж. UFC гэж ямар нүсэр байгууллага билээ, хажууд нь M-1 гэж юу билээ? Мэдээж Дана: "битгий хуц!" гээд явуулчихсан. Түүнээс хойш Фёдорыг авах гэж өчнөөн оролдлого хийсэн ч Фёдор хамтаръя гэж шазаасаар байгаад өдийг хүрсэн юм.
ReplyDeleteЯвж явж М-1 Affliction (тэр үедээ UFC-ийн гол өрсөлдөгч байсан) холбоотой хамтарч тэмцээн зохион байгуулдаг болсон ч, удалгүй Affliction өрсөлдөөнийг дийлэхгүй дампуурчихсан.
Дараа нь М-1 өөрийн мөнөөх л гол хөзөр - Фёдорыг ашиглаж одоогийн Strikeforce (тэр үед өнөөгийнх шиг хүчтэй байгаагүй)-той хамтарч ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, Фёдорын оролцсон бүх тэмцээн зүгээр Strikeforce биш, чухам Strikeforce & M-1 Global гэж явдаг байсан байхгүй юу.
Тэгэхлээр, Фёдор тэмцээнд оролцоод өөрийн хөлсөө авахаас гадна, түүний байгууллага (M-1) мөн ашгаа хүртэж байгаа юм. Зүгээр л Фёдорыг ашиглуулсныхаа төлөө ш дээ!
Чиний хэлсэнчлэн, "гол зорилго бол мөнгө" гэдгийг Дана Уайт мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас л Фёдорыг M-1-тэй нь хамт жийж байгаа юм. Фёдор гурав дараалж ялагдсан энэ үед "тамга"-аасаа буурч "жул" хөзөр болсон энэ үед Дана түүнтэй түүгүүгээр компаниа цэцэглүүлээд л явна.
Одоо ойлгосон уу?
Фёдорын хувьд тийм байдаг байж. Харин Алистар нарын 3 тамирчны хувьд бол ойлгохгүй байна. Гурав ялагдаагүй, нэг л ялагдсан гэж байгаа биз дээ?
ReplyDeleteUFC Golden Glory-той харьцаа муудахад шууд дөрвөн тамирчинг нь хална гэдэг, миний ойлгож байгаагаар, уг клубт сүр хүчээ л харуулж байгаа хэрэг. Дана Уайтын хийсэн мэдэгдэл нь үнэн хэрэгтээ ямар ч үндэслэлгүй шалтаг гэдгийг Марлус Кунен, Алистар хоёр батлаад өглөө ш дээ.
ReplyDeleteМөнгө, эрх мэдэл нь дэндэхээр эзнээ эвддэг тэр үзэгдэл Данаг ч тойроогүй бололтой, зарим сайн тамирчдыг өөрийнх нь өөдөөс тэрсэлсний нь төлөө ямар ч тайлбаргүй халдаг, UFC-ийн тухай таагүй нийтлэл бичсэн сурвалжлагч нарт UFC-ийн арга хэмжээг сурвалжлах эрх олгохгүй байх зэрэг асуудал энүүхэнд болсон.
Ер нь бол хувь хүнийх нь хувьд Данаг бусдыг үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, зандрангуй... гээд олон зүйлийг ярьж болох ч бизнесменийхээ хувьд бол үнэхээр №1 гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа.
UFC Strikeforce-ыг залгих үйл явцын тухай нэг сонирхолтой нийтлэл байна лээ, маргааш гэхэд байршуулчихыг бодно оо.
Тийм юм байна л даа. Залгисан тухай нийтлэл чинь их сонирхолтой байж магадгүй. Тавьбал уншина аа.
ReplyDelete