2011/08/28

Александр Поветкин дэлхийн аварга боллоо (Фото+Видео)

Өчигдөр Герман улсын Эрфурт хотод болсон боксын үдшийн дэлхийн аваргын цолны төлөөх гол тулаанд Орос улсын 31 настай боксчин Александр Поветкин Узбек улсын 32 настай боксчин Руслан Чагаевыг шүүгчдийн нэгдсэн саналаар (116-112, 117-113, 177-113) ялж, мэргэжлийн боксын WBA холбооны супер хүнд жингийн аварга боллоо.


"Поветкин - Чагаев" тулааны сүүлчийн 12-р раунд

Тодруулга: WBA холбооны супер хүнд жингийн үндсэн аварга нь Украйн улсын боксчин Владимир Кличко юм, харин Поветкины энэ цол нь WBA холбооны супер хүнд жингийн "байнгын" гэсэн тодотголтой дайвар цол юм.

No comments:

Post a Comment