2011/08/25

UFC Rio: Ухраах тоолол

Ирэх ням гаригт Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод болох UFC 134: Okami vs. Silva тэмцээнийг угтаж гаргасан "Ухраах тоолол" нэвтрүүлгийг хүргэж байна.


Энэ тэмцээний гол тулаанд UFC холбооны дунд жингийн аварга Бразил улсын 36 настай тамирчин Андерсон Силва Япон улсын 30 настай тамирчин Юушин Окамитай, PRIDE, UFC холбоодын хүнд жингийн аварга асан Бразил улсын 35 настай тамирчин Антонио Родриго Ногейра Америкийн 28 настай тамирчин Брэндан Шаубтай, 2005 оны PRIDE-ын -93 кг-ын гран при тэмцээний ялагч, UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 29 настай тамирчин Маурисио Руа тус холбооны мөн жингийн аварга асан Америк улсын 32 настай тамирчин Форрест Гриффинтэй даага нэхэх тулаанд тус тус учирч өрсөлдөх юм.

No comments:

Post a Comment