2011/08/02

Рашад Эвансын UFC 133-т хүрэх зам (Дугаар 2)

Ирэх ням гаригт АНУ-ын Пенсилвани мужийн Филаделфи хотод болох UFC 133: Evans vs. Ortiz тэмцээий гол тулаанд UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Америк улсын 36 настай тамирчин Тито Ортизтой учирч тулалдах, мөн холбооны мөн жинд аваргалаж байсан Америк улсын 31 настай тамирчин Рашад Эвансын бэлтгэлийг харуулсан цувралын хоёр дахь хэсгийг үзэж сонирхоно уу.



Дашрамд дуулгахад, Рашад Эванс Тито Ортиз нар нь одоогоос дөрвөн жилийн өмнө учран тулалдаж байсан бөгөөд тэмцээний гурван үеийн дүнгээр шүүгчдийн нэгдсэн саналаар тэнцсэн юм.

Update

Ирэх ням гаригийн тэмцээндээ өрсөлдөгч Ортизыг ялсан тохиолдолд UFC холбооны хагас хүнд жингийн аваргын цолыг горилж, Америк улсын тамирчин 24 настай Жон Жонстой тулалдах эрхээ хадгалж үлдэх Рашад Эванс, өнгөрөгч нямд холимог тулааны орос домог Фёдор Емельяненко тэмцээний 1-р үед нокаутаар буулган авсан Дэн Хэндерсонтой учирч тулалдах хүсэлтэй байгаагаа ESPN-д өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Энэ тухайгаа тэрээр:

"Би Хэндог биширдэг. Фёдортой хийх тулаанд нь би түүнийг ялна гэж байсан ч, ялалт байгуулсан нь үнэхээр гэнэтийн юм болсон. Би түүнтэй тулалдмаар байна. Тэрээр улам бүр сайжраад байх юм. Хендо шинэ техникт төдийлөн суралцдаггүй хэдий ч өрсөлдөөнийг урьтал болгосон сэтгэл зүйн асар их тэнхээтэй хүн юм" гэж ярьжээ.

No comments:

Post a Comment