Оросын M-1 Global холбооны ерөнхийлөгч Вадим Финкельштейн, Фёдорыг Strikeforce холбооноос халсан тухай Дана Уайтын мэдэгдэлд холбогдуулж өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.
"Strikeforce компани Фёдорыг хөлсөлж аваагүй, тиймээс түүнийг халах үндэс байхгүй. Дана Уайт ердөө Емельяненкогийн нэрийг ашиглаж PR хийж байгаа юм. Фёдор Showtime ТВ-тэй гэрээтэй, тэр гэрээ нь одоо хүчин төгөлдөр байгаа. Showtime-ынхан л Фёдортой гэрээ цуцлах эрхтэй, гэвч тэд цуцлаагүй."

No comments:
Post a Comment