Бас Бун, Алистар Оверим
"Бидний хүсч байгаа зүйл бол сайн тамирчдыг бэлдэж, үзэгчдэд сонирхолтой тулаан бэлэглэх явдал. Бидэнд тэмцээн хамтран зохион байгуулах ямар ч санаархал байхгүй. Бидний талаас Алистар Оверимийг UFC-тэй онцгой гэрээ байгуулахад бэлэн байна."
"Тамирчдын хөлсийг UFC-ийн хэлсний дагуу хийдэг байсан. Дана Уайт биднийг UFC-ийн хөлс олгох журмыг хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлсний учрыг ойлгохгүй юм. Бид тэдний журмыг зөвшөөрдөг бөгөөд хамтран ажиллахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Түүгээр барахгүй, бид Ванкуверт Zuffa-гийн өмгөөлөгчтэй ярилцаад, тамирчид болон ивээн тэтгэчидтэй холбоотой асуудлыг хүртэл UFC-ийн хүссэнээр шийдвэрлэсэн. Магадгүй жаахан үйл ойлголцол гарч, хөлс олгохтой холбоотой бүх асуудал шийдэгдсэн гэдгийг Дана мэдээгүй байж болох юм."
Тайлбар: "Онцгой гэрээ" нь дараах гурван нийтлэг зүйлтэй байдаг:
- тамирчин тухайн холбооны тэмцээнээс гадуур өөр тэмцээнд оролцохгүй байх үүргийг хүлээнэ;
- тамирчин холбооны аварга болсон тохиолдолд, гэрээгээр хүлээсэн тооны тулаан хийж дуусгасан ч, аваргын цолыг хамгаалах тулаан хийхээр гэрээ автоматаар сунгагдаж байна;
- тамирчин аваргын цолоосоо сайн дураар татгалзаж, өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан бол нэг жилийн хугацаанд өөр холбоонд тулаан хийхгүй байх үүргийг хүлээнэ.
Жич: UFC нь бүх тамирчидтай онцгой гэрээ байгуулдаг юм.

No comments:
Post a Comment