2011/08/18

Амир Хан: Флойд Мэйвэдер Мэнни Пакиаогоос зайгаа барьдаг шигээ надтай учрахаас зайлсхийдэг

IBF, WBA холбоодын 1-р хагас дунд жингийн аварга Их Британи улсын пакистан гаралтай 24 настай боксчин Амир Хан On the Ropes Boxing Radio радио нэвтрүүлэгт оролцохдоо, Ирэх 9-р сарын 17-нд WBC холбооны хагас дунд жингийн аварга Америк улсын мексик гаралтай боксчин 24 настай Виктор Ортизтой тулалдах гэж байгаа Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчдын нэгд тооцогддог Америк улсын 34 настай боксчин Флойд Мэйвэдерийн талаар ямар бодолтой байгаагаа хуваалцлаа.


"Флойд үргэлж шилдэг тамирчидтай учрахаас зайлсхийж, амар зам хайж байдаг. Виктор Ортизын тухайд гэвэл тэрээр Андре Бэртотой учирсан сүүлийн тулаандаа сайн байсан: нокдаунд орсон хэдий ч сэргэлт авч ялалт байгуулж чадсан. Гэвч тэр тулааны өмнө Ламонт Питерсонтой учрахдаа тун тааруу байсан. Миний бодлоор Флойд Ортизын сул талуудыг олж хараад, түүнийг дийлнэ гэж бодсон байх. Ийм л учраас Флойд Ортизыг сонгож тулалдах болсон нь гарцаагүй. Флойд үргэлж өөрт нь эвтэйхэн тийм өрсөлдөгчийг сонгодог. Тэрээр Мэнни Пакиаогоос зайгаа барьдаг шигээ надтай учрахаас зайлсхийдэг гэж бодож байна. Викторын хувьд бол тэр сайн залуу, гайхамшигтай ч аварга, гэвч Флойд Мэйвэдер Виктор Ортизыг сонгсоноор, илүү амар арга сүвэгчилсэн гэж бодож байна."

No comments:

Post a Comment