2011/08/20

Расул Мирзаев хүн амины хэрэгт холбогдлоо

ОХУ-ын 25 настай тамирчин Расул Мирзаев шөнийн клубт 19 настай оюутан Иван Агафоновтой маргаж, зүүн гараар хажуугаас цохиход, оюутан залуу гүн нокаутанд оржээ. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан орохгүй байсаар дөрвөн хоногийн дараа нас баржээ. Задлан шинжилгээгээр, хохирогчийн өнчин тархинд учруулсан гэмтэл нь үхэлд хүргэсэн болохыг тогтоожээ.


Расул Мирзаев нь - 66 кг-ын жинд өрсөлддөг бөгөөд холимог тулааны мэргэжлийн рингэнд тав тулалдаж, тавууланд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр саяхан Америкийн Bellator FC холбоотой гэрээ байгуулсан бөгөөд ирэх 9-р сард тэмцээнд оролцох товтой байсан юм.

3 comments:

  1. Өө хог гэж. Энэ Расулыг их сайн тамирчин байна гэж харж байсан юм сан.

    ReplyDelete
  2. Mergejiliin tamirchin bj huurhii oyutniig tsohij bdag.Bichelegiin harhad Rasul turuulj tsohison bn

    ReplyDelete
  3. Гэнэдүүлж цохисон байна.

    ReplyDelete