Маргааш Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод болох UFC 134: Silva vs. Okami тэмцээнд Америк улсын тамирчин Форрест Гриффинтэй учирч тулалдах Бразил улсын тамирчин Маурисио "Шогун" Руагийн бэлтгэл.
Маурисио Руа нь UFC-д хийсэн зургаан тулаандаа Бразилийн Universidade da Luta клубт бэлдэж байсан бол, энэ тулаанд холимог тулааны дэлхийн шилдэг клубуудын нэгд зүй ёсоор тооцогддог Америкийн Kings MMA клубт, дасгалжуулагч Рафаэл Кордейрогийн удирдлага дор бэлтгэсэн юм.
Маурисио Руа өмнө нь нэрт дасгалжуулагч Рафаэл Кордейрогийн удирдлаганд Бразилийн алдарт Chute Boxe клубт бэлтгэл хийдэг байхдаа Японы PRIDE холбооны -93 кг-ын гран при тэмцээний аварга болж байсан билээ.
No comments:
Post a Comment