Strikeforce-ын гран при тэмцээний дараагийн шатанд хийж байгаа бэлтгэл Тань хэрхэн явагдаж байна?
Яг одоо би Тайландад бэлтгэл хийж байна. Тэмцээн 9-р сард болохоор наашлахад миний хувьд гэнэтийн юм болсон, яагаад гэвэл анхнаасаа 10 юм уу 11-р сард болно гэж байсан юм. Би эхлээд Кисловодск хотод, дараа нь Холланд, Тайландад бэлтгэх бодолтой байсан. Америкчүүд хугацаа наашилсныг гэнэт хэлсэн, тийм учраас тэмцээнд 100% бэлдэж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. Гэвч оросууд ухардаггүй шүү дээ, би тулаанаас татгалзахгүй, зодолдох л болно.
Та Жош Барнеттай учирна, түүнийг юу гэж бодож байгаа вэ, хүчтэй болоод сул талыг нь судалсан уу?
Партерийн барилдаандаа гаргууд сайн, сануулж хэлэхэд, тэрээр Педро Риззог нокаутаар ялсан юм ш дээ. Тийм болохоор босоо тулаанд хүчтэй цохилтонд нь өртчихгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй, хэвтээ барилдааныг ч сайн давтах хэрэгтэй. Хүч бярын хувьд ч бэлэн байх ёстой.
Алистар (Оверим)-ыг гран пригийн дараагийн шатанд оролцохоос татгалзсаныг юу гэж үзэж байна?
Ямар шалтгаан байсныг би мэдэээгүй, надад энэ талаар хэн ч юу ч хэлээгүй. Би Алистартай өөртэй нь уулзаж амжаагүй л явна.
Сергей Харитонов, Golden Glory клубын эзэн Бас Бун, Алистар Оверим
Та Golden Glory клубын тамирчидтай бэлтгэлийн танхимаас гадуур нөхөрлөдөг үү? Оверимийг хувь хүнийх нь хувьд дүгнэвэл юу гэж хэлэх вэ?
Тэгэлгүй яахав, нөхөрлөдөг. Оверим бол их нийтэч, найрсаг хүн. Түүнтэй хааяа кафед сууж, зугаалдаг. Бид сайн харьцаатай.
UFC-д орж өрсөлдөх бодол байна уу? UFC-ийн тамирчдын тухайд юу гэх вэ?
Чадалтай тамирчидтай маш хүчтэй байгууллага. Цагтаа Саша (Александр) Емельяненко UFC-д бүгдий нь баруун солгойгүй шидэж орхино гэж онгирч байж билээ, гэвч тэгэж чадах нь юу л бол. Саша сүүлийн үед юм үнэрлэчихдэг, эсхүл татчихдаг, үгүй бол уучихдаг болсон. Цагаан солиотой болтлоо архи уусан. Фёдор байгаагүй бол одоо болтол аавынд байж байхгүй юу. Фёдор гүйж хөөцөлдөж байж гэмээнэ хугацаанаас нь өмнө суллулсан юм ш дээ. Харамсалтай нь Саша нарсандаа буцаж орохыг хүсч байгаа юм шиг л биеэ авч явах болсон.
Та Дана Уайттай биечлэн уулзаж байв уу, хэрэв тийм бол хүнийхээ хувьд ямар сэтгэгдэл төрүүлэв?
Тийм ээ, 5-р сард Америкт UFC холбооны чуулга уулзалтаар уулзсан, энгийн, аятайхан хүний сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр индрээс үг хэлж, байгууллагынхаа тухай зөндөө сайн юм хэлж байсан. Нэр хүндтэй, авъяаслаг хүн. Түүний тухай хүмүүс олон зүйлийг ярьдаг, гэвч энэ бол спорт шүү дээ, тэрээр өөрийнхөө компанийг дэлхийд хүмүүс андахгүй болтол хөгжүүлж чадсан шүү дээ.
Танд хийх дуртай дасгал бий юу? Төмөр өргөдөг үү?
Төмөртэй ноцолддог оо, цээжний шахалт, нурууны таталт, суулт хийдэг, мөн турник, савлуур дээр хүчний дасгал хийдэг. Одоо 115 кг жинтэй байгаа.
Сергей ОХУ-ын Агаарын десантын цэрэгт алба хаасан юм
Та Фёдор Емельяненкогийн хүлээсэн ялагдлуудын тухайд ямар бодолтой байна? Олон мэргэжилтний үздгээр, Фёдор үргэлж Старый Осколдоо өөрөөсөө ур чадвар доогуур тамирчдаар бэлтгэл хангуулсаар байж орчин үеийн ММА-с хол хоцорчихсон гэх. Та үүнтэй санал нийлэх үү?
Миний бодлоор, Фёдор цаг алдалгүй юм бүхнээ өөрчлөх ёстой. Сүүлийн тулааныхаа дараа карьераа үргэлжлүүлэхээр шийдвэл, бэлтгэлийн график, амьдралаа ч тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Туршилт хийж ч болно шүү дээ: Land Cruiser-ээ ВАЗ-09-ээр солиод, жинхэнэ бэлтгэл хийдэг тийм цугларалтанд очиж үзэх хэрэгтэй, орой үдэш зоогийн газраар сэлгүүцэхээ больж, ердийн амьдралаар амьдрах гээд үзэх хэрэгтэй. Тэнгэрт дүүлэн нисэхээ больж газар буувал - амьдрал нь ч аяаандаа цэгцэрнэ.
Та бусад ММА тамирчдын тулааныг үзэх дуртай юу? Ямар тамирчдын тулааныг алгасалгүй үздэг вэ?
Үнэнийг хэлэхэд, нэг их үзээд байдаггүй. Надад хүн тэр тулааныг үзээрэй гэвэл үздэг. ММА тулаан нээх үздэггүй, харин боксын тэмцээн, бөхийн барилдааныг илүү их үзэх дуртай. Бокс, бөхөөс өөртөө хэрэгтэй зүйлийг олж харахыг боддог юм.
Та Нидерландад чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Тэмцээнд бэлдээгүй тэр үедээ юу хийдэг вэ?
Холландад би чөлөөт цагаа өнгөрөөх гэж очдоггүй, тийшээ бэлтгэл хийх гэж л явдаг. Амралт, чөлөөт цагаа Оростоо өнгөрөөдөг. Жишээ нь цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, загасчлах, морь унах дуртай. Хобби гэвэл, самовар цуглуулдаг, даам тоглодог.
Сергей Харитонов Strikeforce-ын гран при тэмцээний нэгдүгээр шатанд Белорусын тамирчин Андрей Арловскийг тэмцээний 1-р үед нокаутаар буулган авч, ирэх 9-р сарын 10-нд болох дараагийн шатад Америкийн тамирчин Жош Барнеттэй учирч тулалдах болсон юм.



No comments:
Post a Comment