2011/08/14

Дана Уайт Бас Буны мэдэгдэлд хариу өглөө

Golden Glory клубын менежер Бас Бунгийн UFC-тэй харилцаагаа сэргээх хүсэлтээ илэрхийлж гаргасан албан ёсны мэдэгдлийн хариуд UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт хариу өглөө.


"Надад Бас Бунтай болоод Golden Glory клубын хэнтэй ч бай муудалцах хүсэл алга. Golden Glory ба бидний дунд хэзээ ч дайсагнал байгаагүй. Би Golden Glory-ийнханд муу санадаггүй. Бас Бун бид хоёр өчнөөд удаа таарч уулзаж явсан. Тэрээр сайн залуу. Бид ердөө л ажил хэргийг явуулах тал дээр жаахан санал зөрсөн юм. Үүнийг Бас ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа, Golden Glory-ийнхан ч мэдэж байгаа... бүгд мэдэж байгаа. Уул нь би тэдний Twitter-т бичиж, яриад байгаа шиг ямар ч юм хийгээгүй. Тэд манай журмыг сайн мэднэ, журмаа зөрчихгүйг ч мэднэ."

"Хэрэв Бас Бун бүх болзлыг зөвшөөрч байгаа бол ярьж тохироод, бүхнийг хуучин хэвэнд нь оруулж болно шүү дээ."

"Тэд бодлоо өөрчилсөн бол бид тохиролцоонд хүрч, тэдний тамирчдыг буцаагаад UFC-д авч болох юм."


Дашрамд сануулахад, UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт, UFC, Strikeforce холбоодыг эзэмшдэг Zuffa компани болон Нидерландын Golden Glory клубын дунд ажил хэргийн маргаан үүссэний улмаас Zuffa UFC болон Strikeforce дахь Golden Glory клубын дөрвөн тамирчинг халаад байгаа юм.

No comments:

Post a Comment