2011/08/08

Гитлер, Алистарыг халагдсан гэдгийг сонсоод бухимдав (Видео)


Орчуулга бий.



Албат: Оверим Алмас (Антонио Силва) хоёрын тулаан боломжгүй болжээ. Тулаан цуцлагдсан тухай мэдээг Нидерландаас авлаа. Алистар Берлинд өөр холбоотой гэрээ байгуулсан байж магадгүй байна.

Гитлер: Оверимийг халж орхисон тэр хүн хэн юм бэ, надад хэл дээ?

Албат: Фюрер минь... Дана.

Өөр нэг албат: Дана, Оверимийг Strikeforce-оос халчихлаа, дахиад нэг тулаан хийх ёстой байтал гэрээг цуцалчихлаа.

Гитлер: Оверимийг халсныг зөв гэж үзэж байгаа хүмүүс, Zuffa-д дурлагчид болон UFC-ийн фэнүүд байгаа бол эндээс зайл!

Оверимийг хална гэнэ ээ? Оверимийг яаж халж чадаж байна аа? Тэр чинь гурвын гурван холбооны аварга шүү дээ! Гэтэл Нэйт Маркуордын адил халчихлаа гэж үү?

Оверим хэчнээн их сэргээш иддэг нь надад хамаагүй, тэр чинь хүнд жингийн тэмцээнд ялах ёстой хүн! Түүнийг ингээд аваад хаячихаж болохгүй!

Албат: Фюрер минь, Оверим 9-р сарын тэмцээнээс татгалзаж, өөр холбоонд тулалдах бодолтой байсан юм шүү дээ.

Гитлер: Хүсдэг юм бол ангараг дээр ч очоод тулалдаг, битгий хорь!

Албат: Фюрер минь, UFC-ийнхэн тамирчдаа өөр холбооны тэмцээнд оруулах дургүй шүү дээ.

Гитлер: Тэдний ажил хэргээ явуулдаг дүрэм журмыг хараал идээсэй! Тэд арчаагүй муу Брок Леснарт цол горилох тулааны эрх олгож байсныг бодохлоор энэ харандааг хуга шидмээр болох юм!

Брок бол хэнд ч хэрэггүй новш, гэвч хүнд жингийн сор болсон авъяаслаг залууг тэр муу халзан дух яаж халж чадав аа!? Тэр муу яг одоо энд байсан бол би төмсгий нь зад өшиглөөд, толгойг нь энэ ширээг мөргүүлэх байсан юм!

Би "Оверим vs. Кэйн Веласкес" тулааныг үзэх гэж хэчнээн их хүсдэг гэж бодно оо?! Тэр муу Дана цагтаа "Фёдор vs. Рэнди" тулааныг баллаж байсан юм ш дээ! Одоо энэ тулаан ч гэсэн баларлаа!

Strikeforce бүх цаг үеийн хамгийн том болоод шилдэг холбоо болж болох байлаа. Түнэр харанхуй дахь гэрэл мэт, дэлхийг захирах манай Нацист Германы итгэл найдвар мэт байлаа.

Би мэдээд байсан юм аа. Шуналт Zuffa заваан савраа Strikeforce руу өнгийлгөх тэр мөчид ийм юм болно гэж мэдээд байсан юм! Оверим тулаанаас татгалзаагүй юм ш дээ, жаахан л хүлээчих гэсэн. Тэр Showtime-ынхан бэлтгэл хийх ганц сар өгчихгүй дээ. Ганцхан сар ш дээ-э-э, новш гэж, ганцхан сар!

Муусайн новшнууд дараагийн ээлжинд Фёдорыг хална гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна!

Ева Браун: Бүү санаа зов, тэд арай ч Фёдорыг халчихгүй.


Гитлер: Халаад амжчихсан юм уу?

Тэд Японд очиж, К-1, DREAM-д орж тулалдана гэж үү? Тэр хоёртой үзчих олигтой амьтан байхгүй биз дээ? Тэнд чинь өрсөлдөөн сул ш дээ... Новшийн Bellator авъя гэсэн ч мөнгө нь хүрэхгүй л дээ. Ёстой нэг царай алдсан холбоо...

Надад жигнэмэг аваад ир.

1 comment:

  1. Ёоооё, үнэн хөгжилтэй юм аа...

    ReplyDelete