"Харитонов худал хэлж байгаа юм. Миний тухай өгсөн ярилцлага нь цөм худлаа, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байна лээ. Тэрээр Амстердамд ижил хүйстэнтэйгээ явалдагч нарын жагсаалд оролцсоор байгаад зам нь буруу тийш хазайсан бололтой. С гепатитаас эхэлье. Энэ талаар Харитоновт дараах бозлыг тавья: би дурын эмнэлэгт бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг байлцуулж байгаад шинжилгээ өгье. Хэрэв С гепатитгүй гэж гарвал Харитонов өөрийнхөө хурууг тасдаг, хэрэв С гепатиттай гэж гарвал би хуруугаа тасдъя. Харитоновын мэдэгдлийн хариуд би ийм саналыг тавьж байна. Бид хоёрын хэн нь худлаа ярьж байгааг бүгд мэдэж аваг. Харин тэрээр татгалах юм бол хэн нь худал яриад байгаа нь тодорхой болно."
Үүнээс гадна, Александр, Харитоновын цэргийн тусгай алба хаасныг нь мөн л худлаа гэлээ.
"Сергейд юу дутсан гэж ингэдэг байна аа? Алиа салбадайн малгай хүссэн юм болов уу? Энд тэндгүй, хаа явсан газраа "би агаарын десантад алба хаасан!" гэж сүр бадруулахы нь яана! Үнэн хэрэгтээ бол хээрийн сургууль, тэр бүү хэл буудлагын полигон ч гэж юу байдгийг мэдэхгүй штабын муу харх байхгүй юу! Тэрээр тулааны спортод орж ирэхэд нь Десантын тэр бүх имижийг нь би бүрдүүлж өгсөн юм ш д, дууг нь хүртэл би сонгож өгсөн. Хэрэв тэр муу үнэхээр л десант юм бол десант хүн шиг байх ёстой."
Александр ийм утгагүй мөрий санал болгохын оронд дахин нэг нударга зөрүүлэх санал тавьсан бол хамаагүй дээр байхсан.
А.Емельяненко - С.Харитонов 2006 он

No comments:
Post a Comment