2011/08/27

Марлус Кунен Black Eye Promotions холбоотой гэрээ байгууллаа

Нидерландын Golden Glory клуб, Zuffa компаниудын хооронд үүссэн маргаанаас болж Strikeforce холбооноос халагдсан тус холбооны эмэгтэйчүүдийн -61 кг-ын аварга асан Нидерланд улсын 30 настай тамирчин Марлус Кунен Black Eye Promotions холбоотой гэрээ байгууллаа.


Марлус Кунен HDNet ТВ-ийн Inside MMA нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа:

"Би Black Eye Promotions-той гурван тулаан хийх онгой бус гэрээ байгуулсан. Умард Каролинад төвтэй шинээр байгуулагдсан холбоо байгаа юм. Холбооны эзэдтэй уулзахад, надад хандах харьцаа нь таалагдсан, тийм учраас чухам энэ холбоог сонгосон юм. Strikeforce дахин (Golden Flory-той) хэлэлцээр хийж байгаа тул би эргээд Strikeforce-д орж болох л доо, гэвч энэ хүмүүс эмэгтэйчүүдийн ММА-г дэмжиж хөгжүүлэх гэсэн чин хүсэлтэй юм билээ, тэр утгаараа намайг торны дотор нь ч, гадна нь дэмжиж байгаа" гэлээ.

No comments:

Post a Comment