2011/08/04

Роналдо Соуза: Аваргын цолоо ч хамгаалахад, ADCC-д ч оролцоход бэлэн байна

Strikeforce холбооны дунд жингийн аварга Бразил улсын 31 настай тамирчин Аллигатор хочит Роналдо Соузагийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Та Strikeforce-ын аваргын цолоо дахин хамгаалах гэж байгаа, догдолж байна уу?

Тийм ээ, дахин тулалдах гэж зөндөө хүлээлээ, сүүлийн тулаан хийснээс хойш их хугацаа өнгөрч, гэвч одоо бол сэтгэл ханамжтай байна. Бэлтгэлдээ шамдаж, сайн бэлдсэн, цаг нь болохоор торонд ороод ажлаа хийх л үлдлээ.

Та өрсөлдөгчийгөө хэр сайн мэдэх вэ?

Тэрээр босоо барилдаандаа сайн, юм юмандаа сайн юм билээ, маш хүнд цохилттой, олон ч залуусыг нэгдүгээр раундад нам цохиж байсан юм. Тийм учраас мэдээтэй байх хэрэгтэй.

Таныг жиү-жицүгийн мастер болохоор, өөрийн Тань эсрэг аль болох босоо тулаан хийж, цохих техник түлхүү хэрэглэх байх даа?

Тийм тактик баримтлахыг нь үгүйсгэхгүй, нөгөөтэйгүүр, бөхийн техникээ хэрэглэж намайг дороо оруулах гэж оролдож ч мэдэх юм.

Та бэлтгэлийнхээ чухам юунд илүү их анхаарал хандуулсан бэ?

Бүх л зүйлийг бэлдсэн дээ, ялангуяа жиү-жицү болон босоо барилдаанд их анхаарал хандуулж бэлтгэсэн. Өрсөлдөгчөө унагаж дороо оруулах дасгал их давтаж байгаа.

Өчигдөр Та хагас хүнд жингийн аварга асан Рафаэл Фейжаотой таван раунд спарринг хийсэн гэсэн...

Тийм шүү... Фейжао бол мангас л гэсэн үг. Таны харж байгаагаар одоо ч бэлтгэлээ хийж байгаа биз? Фейжао сайн байгаа. Өчигдөр бид хоёр нилээн спарринг хийсэн, миний бэлтгэл хийгээд сэтгэл зүй аль аль нь өндөр байгаа.

Team Nogueira клубт ирж эндхийн залуустай бэлтгэл хийх ямар байна?

Аваргуудтай бэлтгэл хийнэ гэдэг - адис авахтай л адил шүү дээ. Миний хүч, тэсвэрийн бэлтгэлийг хариуцаж байгаа Камоэс, ММА дасгалжуулагч Дистак, X-Gym болон Team Nogueira-гийн бүх залууст талархаж байгаагаа хэлье. Родриго (Ногейра) бидэнтэй бэлдэж байгаа, Жүниор дос Сантос мөн бэлдэж байгаа. Бид нэгэн гэр бүлээс өөрцгүй, нэгэн бүхэл шиг л байдаг юм.

Та Strikeforce-д хийх тулааныхаа дараахан ADCC-ийн тактикийн барилдааны тэмцээнд Браулиотой учирч барилдана. Тэрхүү супер барилдаанд Та өвөрмөц барилаар бэлдэж байгаа байх аа...

Одоогоор миний анхаарал зөвхөн 9-р сарын 10-нд болох тулаанд төвлөрсөн байгаа, дараа нь Браулиотой хийх барилдаанд анхаарлаа хандуулна. Би тэр тэмцээнд оролцох нь тодорхой, амжилттай ч оролцоно гэж бодож байна. Би ADCC-ийн тэмцээнд заавал оролцоно, эргэлзэх хэрэггүй. Браулио санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийсэн нь дээр, би тэмцээнд орно.

Браулио бөх хүнийхээ хувьд эрчимтэй өссөний талаар юу гэх вэ? Тэрээр уржнан болсон ADCC-д өөрийн жингээс гадна үнэмлэхүй жинд түрүүлэхдээ, Хандре Рибейрогоос бусад учраануудаа бүгдийг нь өчих, боох мэхээр буулгаж авсан...

Тэрээр кимоногүй барилдаандаа гайхалтай сайн, гэвч би ч тактикийн барилдаанаар дээд зиндаад өрсөлдөхүйц бөх гэдгээ харуулна. Браулио их сайжирсаан, үнэн, гэвч намайг дийлэхгүй.

No comments:

Post a Comment