2011/08/26

Михаил Малютин: Фёдор М-1-ийг орхиж гарвал зохино

Ring of Combat холбооны аварга Орос улсын 29 настай тамирчин Михаил Малютины үзэж байгаагаар, Фёдор Емельяненко M-1 Global компанийг орхиж гарвал өөрт нь тустай, учир нь M-1 Global бол холимог тулаанд дөнгөж хөл тавьж байгаа залуу тамирчдад тохирох холбоо болохоос Фёдор шиг дэлхийн хэмжээний тамирчинд бол багадах газар гэнэ.


"Би M-1 Global-ын зохион байгуулах хороонд гурван жил ажиллахдаа холбооноос зохиох тэмцээнд тамирчны хувиар давхар оролцдог байсан. Гэвч үнэнийг хэлэхэд, тус байгууллагыг орхиж гарснаас хойш ажил хэрэг маань урагштай болж, өөдлөж дэвших л болсон юм. Намайг буцаад ирээч гэхэд нь би татгалзсан. Фёдор үргэлж ялалт байгуулдаг байх үед холбоо эрэлт хэрэгцээтэй байсан. Гэвч одоо бол Оросын хамгийн том ММА байгууллагын зохион байгуулах хороо ивээн тэтгэгчийг татаж, гадны байгууллагуудтай хамтран ажиллах боломж бололцоо хомс болоод байна. Иймээс холбоо, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнээ сольж, харин Фёдор М-1-ийг орхиж гарвал зохино."

Дашрамд дуулгахад, Фёдор Емельяненко нь холимог тулааны тэмцээн зохион байгуулагч Оросын хамгийн том холбоо болох M-1 Global компаний тодорхой хувийг эзэмшдэг юм. Емельяненкогийн ерөнхий дасгалжуулагч Владимир Вороновын хэлснээр, "Сүүлчийн Эзэн Хаан" М-1 холбооноос Оросод зохион байгуулах нэгэн тэмцээнд энэ ондоо багтаж оролцохоор бэлтгэлдээ эргэн ороод байгаа юм байна. Харин түүнд өрсөлдөгч сонгож олох ажлыг М-1 холбооны тэргүүн бөгөөд Емельяненкогийн менежер Вадим Финкельштейн зохион байгуулж байгаа ажээ.

No comments:

Post a Comment