Түрүүхэн АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод зохиогдсон боксын үдшийн аваргын цол нэгтгэх тулаанд WBA холбооны 1-р хагас дунд жингийн аварга Англи улсын боксчин 24 настай Амир Хан, IBF холбооны мөн жингийн аварга Америк улсын боксчин 33 настай Зааб Жүдаг тэмцээний 5-р үед нокаутаар яллаа.
Амир Хан 1-р үеэс эхэлж санаачлагыг гартаа авч, бүхий л тулааны явцад хурд, авхаалжаар илүүрхэв. Зааб Жүда тохиромжтой зайг барьж чадалгүй, зүүн гараар бараг цохихгүй байв. Раунд ахих тусам Ханы илүүрхэл улам мэдэгдэхүйц болсоор, 5-р раундын сүүл гэхэд Хан Жүдагийн элгэнд цохиж унагаав. Дэвжээний шүүгч тоо нээж 8 тоолоход, Жүда босч чадалгүй ялагдлаа.
Сайхан тоглолт болсоон. Амир ханыг өмнөх хоёр тоглолт шигээ Заабыг мөргөчих байх гээд л хараад байлаа. Ашгүй мөргөсөнгүй. Хэхэ.
ReplyDeleteЗааб Жүда Амир Ханыг бүсэлхийнээс доогуур цохьсон гээд хэл ам хийгээд байна лээ. Тэглээ гэсэн ч Хан илүү байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа.
ReplyDeleteБи бас бүсэлхийнээс доогуур цохичихлоо гэж харсан. Гэтэл удаашруулсан бичлэгийг харахад арай ч тийм биш байсан. Бүсэлхийнээс доогуур хүрсэн гэвэл шүргэх төдий л байсан байх.
ReplyDelete