2011/07/27

Канг Ли: UFC-д тулалдах санал ирвэл ММА-д эргэн ирнэ

Сан Шоу кикбоксын дэлхийн аварга асан, Strikeforce холбооны дунд жингийн аварга асан вьетнам гаралтай Америк улсын 39 настай кино жүжигчин, тамирчин Канг Ли-г тулааны спорт сонирхогч олон ММА-д биеэ бүрэн зориулахыг нь ихэд хүсдэг билээ. Канг Ли киноны зураг авалт гэж явсаар сүүлийн гурван жилд ердөө хоёрхон тулаан хийсэн юм. Тэрээр MMAWeekly.com сайтад өгсөн ярилцлагадаа, UFC-д тулалдах ганц л хүсэлтэй байгаа тухай ярилаа.


"Хэрэв би тулаан хийх бол UFC-д тулалдана. Би хэзээ ч UFC-д өрсөлдөж байсангүй, UFC-ийн тэмцээнд оролцмоор байна. Өнөөдрийн байдлаар би Showtime, Strikeforce нартай гэрээтэй байна. Гэсэн ч Кейн Веласкесын гол тулаанд оролцох Сан Хосед болох тэр тэмцээнд би ч гэсэн оролцож болмоор юм шиг санагдаж байна. Би UFC, Дана Уайт, Лорензо (Фертитта) нарын төлөө Сан Хосед нударга зөрүүлэхэд бэлэн байна."

"Хэрэв тйим боломж олдвол сайхан л байна, хэрэв үгүй бол яая гэхэв, дараагийн киноны зураг авалтанд бэлэн байхын тулд формоо барина даа."

"Би Strikeforce-д дуртай, би холимог тулааны карьераа Strikeforce-оос эхэлсэн, энэ холбоонд найман сайхан тулаан хийлээ. Одоо UFC-ийн үзэгчдэд үзүүштэй сайхан тулаануудыг үзүүлмээр байна. Хэрэв UFC-ийн удирдлага зөвшөөрвөл... зөвшөөрнө гэж найдъя, үгүй бол яая гэхэв, харамсалтай л байна"
гэлээ.

No comments:

Post a Comment