2011/07/15

Азид шинээр байгуулагдсан ONE FC холбоо

Азид шинээр байгуулагдсан холимог тулааны One Fighting Championship холбоо гэрээ байгуулсан тамирчдынхаа нэрсийн жагсаалтыг нийтэлж, хэвлэлийн бага хурлаа хийлээ.




- Ануват Каевсамрит (Тайланд) - му-тай боксын 6 удаагийн дэлхийн аварга
- Эдуард Фолаянг (Филиппин) - Martial Combat, URCC холбоодын аварга
- Бао Ли Гао (Хятад) - саньда боксын дэлхийн аварга
- Кван Хи Ли (Солонгос) - Spirit MC холбооны аварга
- Намсакной Юдтагарнгамторн (Тайланд) - му-тай боксын 6 удаагийн дэлхийн аварга
- Эдди Нг (Хонконг) - Total Combat FC холбооны аварга
- Адам Кайом (Малайз) - Малайзийн аварга, XFC холбооны аварга
- Жи Лонг (Хятад) - саньда боксын дэлхийн аварга
- Зоробабел Морейра (Бразил / Сингапур) - бразил жиү-жицүгийн дэлхийн аварга
- Кевин Белингон (Филиппин) - URCC холбооны аварга
- Йодсанан Ситиодтонг (Тайланд) - WBA холбооны аварга асан
- Оле Лаурсен (Дани / Филиппин) - Martial Combat холбооны аварга, су-тайн дэлхийн аварга, К-1 холбооны ахмад тулаанч
- Со Чул Ким (Солонгос) - Rising On холбооны аварга
- Митч Чилсон (АНУ / Сингапур) - Martial Combat холбооны хошой аварга
- Леандро Исса (Бразил / Сингапур) - БЖЖ-гийн аварга асан, Martial Combat холбооны аварга
- Эрик Келли (Филиппин) - URCC холбооны аварга
- Ороно Вор Петчун (Тайланд) - му-тай боксын 5 удаагийн дэлхийн аварга
- Ба Тир (Хятад) - саньда боксын дэлхийн аварга
- Грегор Грэйси (Бразил) - БЖЖ-гийн аварга
- Йоддеча Ситиодтонг (Тайланд) - му-тай боксын дэлхийн аварга
- Роллс Грэйси (Бразил) - БЖЖ-гийн аварга
- Малик Араш Малавий (Афганистан) - Афганистаны аварга, Martial Combat холбооны аварга
- Игор Грэйси (Бразил) - БЖЖ-гийн аварга


OneFC холбооноос зохиох тэмцээнийг Азийн хамгийн том спорт суваг болох ESPN STAR SPORTS (ESS) болон Сингапурын хамгийн том ТВ болох MediaCorp Channel 5 (MC) нар нэвтрүүлэх бөгөөд холимог тулааны энэхүү шинэ байгууллага нь Азидаа ММА дүрмээр тэмцээн зохиодог хамгийн том холбоо болох зорилт тавин ажииллаж байгаа юм байна.

Тус холбооны тэргүүн Виктор Куи цаашдаын төлөвлөгөөнийхөө тухайд өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр:

"ONE Fighting Championship компани холимог тулааны зах зээлд орсноор Ази дахь холимог тулааны дүр зураг бүхлээрээ өөрчлөгдөнө. Ирэх 9-р сарын 3-нд болох манай анхны тэмцээнийг Азийн 500 мянган гэрт үзэх боломжтой. Энэ бол зөвхөн эхлэл. Гагцхүү Ази тив 5 мянган жилийн туршид төрөл бүрийн тулааны урлагийн өлгий нутаг нь болсоор ирсэн билээ, харин One FC нь өнөөдрийн байдлаар хамгийн хурдацтай хөгжижи байгаа спортын төрөл - холимог тулааныг Ази тивд амьдардаг 3,9 тэрбум хүний гэрт авчрах зорилтыг өмнөө тавиад байна. Дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан энэ тивд бид тэргүүлэгчийн байр суурийг эзлэж байгаадаа туйлын их баяртай байна. Бид тулааны энэ урлагтай хүссэн хэн бүхнийг танилцуулж, Азийн тамирчдын хамгийн сонирхолтой, үзүүштэй, мартагдашгүй тийм тулаануудыг үзүүлэх болно" гэж ярилаа.

Сингапурт төвтэй энэ байгууллаага тэмцээнүүдээ зөвхөн Сингапураар хязгаарлагдахгүй, Макао, Сөүл, Жакарта, Шанхай, Бангкок, Манила, Куала Лумпур, Мумбай зэрэг Азийн томоохон хотуудад зохион байгуулах ажээ.



3 comments:

  1. Монголчууд энд орох боломж их болох юм биш үү?

    ReplyDelete
    Replies
    1. Цогоо хүүгийн Амарсанаа,Золцэцгийн Шинэчагтага нтр гээд one championship д тулалддаг хүмүүс бнашдээ.

      Delete
  2. Хэлээд юу гэх вэ, энэ боломжийг сайн ашиглах хэрэгтэй.

    ReplyDelete