2011/07/23

Ник Диаз триатлоны тэмцээнд оролцжээ

Strikeforce холбооны хагас дунд жингийн аварга асан АНУ-ын тамирчин 27 настай Ник Диаз жил болгон уламжлал болгон зохигддог гурван төрөлтийн Donner Lake Thriatlon тэмцээнд оролцжээ.


1,5 км-т усанд сэлэх, 40 км-т дугуй унах, 10,5 км-т гүйж туулах зайнд аварга маань нийт 292 оролцогчдоос барианд 36 дугаарт иржээ.

Диаз уралдааны зайг дараах үзүүлэлттэйгээр туулжээ: сэлэлт - 24:59, дугуй - 1:25:11, гүйлт - 53:50.

Диаз дараагийн тулаандаа UFC холбооны хагас дунд жингийн аваргын цолыг горилж, Канад улсын тамирчин 30 настай Жоржс Сэнт-Пьерртэй ирэх 10-р сарын 29-нд болох UFC 137 тэмцээний гол тулаанд учрах юм.

No comments:

Post a Comment