Маш сонирхолтой видео. Би лав өмнө нь харж байгаагүй юм байна. UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Рашад Эванс ирэх сарын 8-нд болох тэмцээнд сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаа нь. Тэрээр торонд орж хэвтээд, нүдээ аниж, дэвжээнд гарч байгаагаа төсөөлөн бодож байна.
Дасгалжуулагч: Чи тор руу алхаж байна. Эргэн тойронд цугласан хүмүүс чам руу хашгичин арсаганана. Гэвч чи зөвхөн тулаанд л төвлөрсөн байна. Энэ бол амьдралын чинь хамгийн гол тулаан.
Рашад: Ийм бэлтгэл маш чухал, ирээдүйд болох зүйлд бие сэтгэлээ бэлдэхэд их үр өгөөжтэй байдаг юм. Бэлтгэгдээгүй тамирчид тулаанд гарахдаа танхим дүүрэн үзэгч, тэр их нүд гялбасан гэрлийг харж цочирдоод: "Үгүй ээ, би тулалдахад бэлэн биш байна!" гэдэг.
Дасгалжуулагч: Энэ өдөр эд шидийн өдөр, чиний мөрөөдөл биелэх болно. Мөрөөдөл зөвхөн нэг удаа биелдэг!
No comments:
Post a Comment