2011/07/24

Рашад Эванс: Би Жон Жонсыг дуугүй болгож чадна... дуугүй болгох ч болно

Цагтаа Jackson's MMA клубт цуг бэлтгэл хийж, үе зайгүй найзууд явсан UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Америкийн тамирчин 31 настай Рашад Эванс болон UFC холбооны мөн жингийн одоогийн аварга Америкийн тамирчин 24 настай Жон Жонс нарын хооронд үүсээд байгаа дайсагнал үргэлжилсээр... Рашад Эванс саяхан Sherdog.com сайтад өгсөн ярилцлагадаа хуучин анд Жон Жонсын тухайд:

Жон Жонс, Рашад Эванс


"Аваргын бүсний төлөө Жон Жонсыг зодно гэдэг юутай сайхан байх бол оо. Аваргын цолны төлөө Жон Жонс бид хоёр учрахад би түүнийг зодож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрээр миний юу хийж чадахыг мэдэж байгаа болохоор надаас айж байгаа. Гэвч тэрээр өөрийгөө их зоригтой мэтээр харагдуулах гэж зөндөө дүр эсгэж байгаа юм, гэлээ ч тэрээр цаг нь ирсэн гэдгийг ойлгож байгаа. Намайг Фил Дэвистэй тулалдахаар болоход, тэрээр гэнэт хурууны мэс засалд орохоо больчихсон, уул нь би түүнтэй 9-р сард Дэнверт учрах байсан юм (Жонс бэлтгэл дээрээ хуруугаа бэртээж, тулаанаа хойшлуулах болсон юм). Энэ бол зүгээр нэг тохиолдол биш юм, тэрээр зориуд тэгсэн, цаг нь ирснийг ойлгож байгаа юм. Тийм учраас л тэрээр өнөөдрийн үүсээд байгаа бүх нөхцөл байдлыг зохиомлоор бий болгосон. Мөн энэ шалтгаанаар л надтай нүүр тулгарах болгондоо гоморхож тунирхсан царай гаргаж, нээх их ууртай, чанга эрийн дүр эсгэдэг. Жонс бол хүүхдээрээ амьтан, би түүнийг нэвт харж байна. Би түүний бүх сул талыг мэднэ, тэр сул талуудыг нь ашиглаж хэрхэн буулгаж авахаа ч мэдэж байна. Түүний тухайд бардам хэлэх зүйл бол - би түүнийг дуугүй болгоно. Миний ур чадвар, техник хэнд ч хэрэггүй хог новш байж болно. Гэсэн ч би нэг зүйлийг хэлье: би түүнийг дуугүй болгоно. Дуугүй болгох ч болно" гэжээ.

No comments:

Post a Comment