2011/07/28
Фёдор Емельяненкогийн нээлттэй бэлтгэл + ярилцлага (Видео)
Танд Чикагод байх ямар байна?
Баярлалаа, сайхан байна. Багийнхантайгаа цагийг сайхан өнгөрөөж байгаа, Чикагогийн төвөөр яваагүй ч захаар нь явж юм үзлээ.
PRIDE-ын үед Та нэг өдөр өөрийгөө Дэн Хэндерсонтой учирч тулалдана гэж бодож байв уу?
Үнэнийг хэлэхэд, үгүй. Тийм бодол толгойд орж ирж байсан л байх, гэвч ингээд тулалдана гэж бодож байсангүй, Дэн арай хөнгөн жинд өрсөлддөг байсан шүү дээ.
Энэ тулааны талаар толгойтой болгон Strikeforce-ын зохиож байгаа хамгийн том тулаан гэж ярьж байна, Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Дэн бол алдартай тулаанч, түүний хүртсэн цол хэргэмүүд үүнийг батлана. Тэрээр олон холбоодын тэмцээнд нэг бус удаа түрүүлж байсан хүн, тиймээс ийм нэртэй тамирчинтай учирч тулалдана гэдэг - сайхан хэрэг. Тулааны зохион байгуулалтын тухайд бол мэргэжилтнүүд үгээ хэлэх байх...
Та дараалж хоёр ялагдал хүлээснийхээ дараа бэлтгэлдээ ямар өөрчлөлт хийв?
Юу ч өөрчлөөгүй ээ, шинэ юм гэвэл хоёр удаа Холландад цугларалт хийж холландчуудын арга барилаас суралцсан, цохих болоод барилдааны техник давтсан, бусдаар бол урьдын адил багийнхантайгаа бэлдсэн.
Өрсөлдөгчийнхөө жин болон өндрийн тухайд юу гэх вэ? Та өмнө нь үргэлж өөрөөсөө өндөр, жин ихтэй тамирчидтай учрич байсан шүү дээ.
Биеийн жин, өндөр тулаанд бага зэргийн нөлөө үзүүлдэг л дээ, гэвч хамгийн гол зүйл бол ур чадвар болон тамирчны бэлтгэлийн түвшин юм.
Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээнийг ирэх ням гаригт Улаанбаатарын цагаар 10 цагаас РОССИЯ-2 сувгаар шууд хүлээн авч үзээрэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment