Бразил жиү-жицү бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, тактикийн барилдааны ADCC холбооны хошой аварга Бразил улсын бөх 26 настай Кира Грэйси ирэх 9-р сард ADCC 2011 тэмцээнд оролцох гэж байгаа билээ. Одоогоор тэрээр Америкийн Strikeforce болон Японы зарим нэг холбоодтой холимог тулааны дүрмээр тулаан хийх гэрээний талаар хэлэлцээр явуулж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, хоёр жилд нэг удаа болдог тактикийн барилдааны хамгийн том арга хэмжээ болох ADCC (Abu Dhabi Combat Club) холбооны энэ жилийн тэмцээнд Фабрисио Вердүм, Антонио Силва, Пауло Фильо нар урилгаар оролцох болоод байгаа юм.

No comments:
Post a Comment