Мэргэжлийн боксын хоёр жингийн аварга асан Их Британи улсын боксчин 30 настай Дэвид Хэй, 31 нас хүрэхээрээ зодог тайлна гэж урьд нь мэдэгдэж байсан билээ. Хэй ирэх 10-р сарын 13-нд 31 хүрэх юм. Гэвч тэрээр өнгөрсөн амралтын өдөр ялагдсан IBF/WBA/WBO/The Ring холбоодын супер хүнд жингийн аварга Украйн улсын боксчин 35 настай Владимир Кличкотой даага нэхэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, энэ тулааны төлөө зодог тайлахаа хойш тавихад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Саяхан ах дүү Кличко нарын менежер нь Хэй, Виталий Кличко нарыг учруулж болох юм гэхэд Дэвид Хэй:
"Мэдээж би өмнө хэлж байсанчлан карьераа өндөрлөмөөр байгаа, гэвч хүнд дийлэгдчихээр хамаг шар гозоогоод явчих юм. Би ирэх 10-р сарын 13-нд зодог тайлах бодолтой хэвээрээ байгаа, гэвч зодог тайлахаа азнаж тулаан хийх болбол тэр хүн нь зөвхөн Владимир Кличко байх болно. Виталийн тухайд хэлэх юм алга, түүнд би юу ч санаагүй. Владимир, намайг Владимир л ялсан шүү дээ" гэлээ.

No comments:
Post a Comment