2011/07/22

Хуан Мануэл Маркес - Ликар Рамос (Видео)

2011.07.16-нд Мексик улсын Канкун хотод болсон боксын үдшийн гол тулаанд, мэргэжлийн боксын гурван жингийн аварга асан Мексик улсын боксчин 37 настай Хуан Мануэл Маркес, 2004 оны Афины Олимпийн наадмын оролцогч Колумби улсын боксчин 25 настай Ликар Рамостой учирч, өрсөлдөгчөө тэмцээний 1-р үед нокаутаар ялжээ.


Маркес ирэх 11-р сарын 12-нд болох дараагийн тулаандаа WBO холбооны хагас дунд жингийн аварга Филиппин улсын боксчин Мэнни Пакиаотой учрах юм. Маркес Пакиао хоёр өмнө нь рингэнд хоёр удаа уулзаж байсан ч тулааны үр дүн маргаантай гарчээ: 2008 онд болсон эхний тулааныг болоогүйд тооцсон бол, 2009 онд болсон хоёр дахь тулааныг Пакиао шүүгчдийн зөрүүтэй саналаар ялсан юм.

Мэнни Пакиаогийн дасгалжуулагч Фредди Роучийн үзэж буйгаар, Маркес Пакиаотой тулаан хийх гэрээ байгуулсныхаа дараа ийнхүү сайн дураар завсрын тулаан хийж байгаа нь зүгээр нэг тэмцээн биш харин алсын бодолтой алхам гэнэ. Тодруулбал, солгой гарт Рамосыг өрсөлдөгчөө болгож сонгосон нь мөн солгой гартай Мэннид бэлтгэж, урьдаас дасан зохицож байгаа ажээ.

1 comment:

  1. 2 дахь тулаандаа энэ Хуан Мануэл хүнд цохилтод орсныг эс тооцвол Пакьяог бараг зодчих гээд байсан шүү. Гэхдээ миний бодлоор Пакьяо илүүрхэж чадаагүй ч Хуан Мануэлийг хожсон л гэж боддог.

    ReplyDelete