Самбочдын дунд бөхийн энэ төрөлд боох мэхийг оруулах талаар яриа өрнөж эхлэснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Нэг хэсэг нь боох мэхний төлөө "за" гэж байгаа бол нөгөө хэсэг нь нэгэнт тогтсон дүрмийг өөрчлөхийн эсрэг байгаа юм. Энэ асуудлыг самбо бөхийн ОХУ-ын мастер, спорт болоод байлдааны самбогийн дасгалжуулагч, эмч А.М.Тренихин гуай хэрхэн үзэж, дүгнэлт хийж байгаа сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Манай үндэсний бөхөд өөрчлөлт оруулж, боох мэхийг нэвтрүүлэх шаардлагын талаар явуулсан интернэт судалгааны дүнд санал өгөгсдийн ихэнх нь боох мэх нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн байдаг. Зөвшөөрөх нь зүйтэй гэж үздэг тамирчид, ингсэнээр, бөхийн арга хувилбар урьдынхаасаа харьцангуй их болно, ингэхдээ бэртэл гэмтэл ихэсэхгүй гэдэг (эмч хүний хувьд хэлэхэд, боох мэх нь сайндаа л богино хугацаанд ухаан алдахад хүргэдэг, ухаан алдах нь ховор тохиолдол бөгөөд уураг тархинд органик гэмтэл үүсгэдэггүй юм; харин өчих мэх гар, хөл хугарах, шөрмөс тасрах мэтийн гэмтэлд хүргэх нь бий. Яг энэ шалтгаанаар жүдо бөхөд хөлд өчих мэх, "хайч", "хутгаж шидэх" зэрэг мэхийг хориглосон юм). Харин боох мэхийг эсэргүүцэгчдийн хувьд, хэвтээ барилдааны дүр зураг ихээхэн өөрчлөгдөх болно гэдэг.
Боох мэхийг нэвтрүүлснээр ямар эерэг болон сөрөг байдал гарч болохыг авч үзье. Хэрэв боох мэхийг зөвшөөрвөл самбо нь, хөлд өчих болон хөл авч шидэхийг хорьдог жүдог бодвол техникийн арга хувилбарын хувьд харьцангуй баялаг бөхийн төрөл болно. Олимпийн төрөлд багтах боломж багасах л байх. Сүүлийн үед бразил жиү-жицү болоод тактикийн барилдаан ихээхэн түгэн дэлгэрэх болоод байгаа билээ. Энэ нь холимог тулааны спорт хурдацтай хөгжиж, БЖЖ, тактикийн барилдаанаар хичээллэгсэд амжилтанд хүрэх нь элбэг байдагтай холбоотой (Грэйси, Антонио Ногейра, Фабрисио Вердүм г.м.). Бөхийн энэ төрлүүдийг авч үзье: БЖЖ бол кимоно өмсдөг, гар, хөлд өчих хийгээд боох мэх хийдэг, босоогоос хийдэг мэхний хувьд ядмаг, гол төлөв хэвтээ барилдаан юм. Тактикийн барилдаан бол кимоногүй л болохоос БЖЖ-гээс өөрцгүй. Ер нь бол тактикийн барилдааныг зориудаар холимог тулаанд зохицолдуулж БЖЖ-д суурилж боловруулсан гэдэг. Эндээс үзэхэд, боох мэхийг зөвшөөрчихвөл самбо нь бөхийн дээрх төрлүүдээс техникийн арга хувилбарын хувьд дутахгүй хэрнээ босоо техникийн хувьд илүү болох нь гарцаагүй. Самбо нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордог байсан үндэстнүүдийн үндэсний бөхөөс хамаг шилдэг сайн гэсэн бүхнийг өөртөө шингээсэн барилдаан гэж үздэг ч боох мэхийг зөвхөн "До Яам"-ны алба хаагч нарт заадаг байсан самбогийн хориотой салбар буюу өнөөгийн хэлж заншснаар байлдааны сабмод л үздэг байжээ. Иймээс олон нийтэд нээлттэй - спорт самбод уг мэхийг хориглосон гэдэг. Боох мэхийг хорих болсон бас нэг шалтгаан нь самбог үндэслэгчид самбог жүдогоос зөвхөн өмсгөл, мэхийн нэр томъёоноос гадна хийх мэхийн жагсаалтаар ч гэсэн ялгардаг байлгах гэсэнтэй холбоотой гэж үздэг. Өнөөгийн ардчилсан, нуух хаах зүйлгүй ил тод нийгэмд боох мэхийг спорт самбод ч нэвтрүүлбэл зохимжтой юм.
Боох мэхийг зөвшөөрч, түүхэн шударга байдлыг хангаж чадваас, спорт самбочид маань байлдааны самбо, холимог тулаан, бразил жиү-жицү, тактикийн барилдаанд амжилттай оролцох нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн нөхцөлд эдгээр төрөлд самбочид амжилт гаргахгүй байгаагийн гол шалтгаан бол боох мэхнээс хамгаалах техникт суралцаагүй явдал юм. Боох мэхнээс хамгаалах рефлекс олж авахад өдөр тутмын бэлтгэлдээ боох мэх зөвшөөрсөн дүрмээр барилдах шаардлагатай байгаа нь дамжиггүй. Дасгалжуулагч хүний хувьд хэлэхэд, самбочид (тэр дундаа спортын мастер, дэд мастерууд) дүрмийн хязгаарлалт багатай барилдаанд өөрөөсөө туршлага багатай ч, боох мэх хийгээд сурчихсан бөхчүүдэд боох мэхээр амархан ялагдаад байдаг нь ажиглагдсан.
Боох мэхний эерэг талуудыг дурьдлаа, одоо сөрөг талуудыг нь авч үзье: тамирчид, шүүгч, дасгалжуулагч нар шинэ дүрэмд зохицож, бэлтгэлдээ өөрчлөлт оруулах болно, үүнд багагүй хугацаа шаардагдана.
Самбо бол манай үндэсний барилдаан. Бид бүгдээрээ л самбог Зуны Олимпийн төрөлд оруулахын төлөө байдаг. Тийм болохоор, самбод боох мэхийг зөвшөөрөх шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуултад хүн бүр өөрөө хариулт өгөг.
Зуны олимпт оруулах хүсэлтэй бол боох мэх дэмий л байх. Харин холимог тулаанд бол оруулсан нь дээр дээ.
ReplyDelete