Өнгөрөгч долоо хоногийн гол үйл явдлын оролцогч Фабрисио Вердүм Алистар Оверимээс хүлээсэн ялагдлынхаа тухайд:
"Тулааны бичлэгийг дахиад нэг анхааралтай үзвэл, хоёрдугаар үеийн эхэнд миний өвдөг мултарсныг олж харна. Хөл их өвдөөд байсан болохоор босоход хэцүү, мөн тулаандаа төвлөрч чадахгүй байсан. Зургийг нь авахуулж бэртлээ оношлуулаад, эргээд хэзээнээс бэлтгэл хийж болохыг мэдэх хэрэтэй байна."
"Би дасгалжуулагчийнхаа үгэнд орж, босоогоос илүү тулалдах байж. Тактикийн хувьд Оверим надаас илүү байсан. Би ойр ойрхон арагш унаж, түүнийг хэвтээ тулаанд дуудаад байгаагүй бол магадгүй би ялах ч байсан байх."
"Тэр надтай ерөөсөө хэвтээ байдалд тулалдахыг хүсээгүй. Гэвч энэ бол холимог тулаан шүү дээ, тулаан босоо, хэвтээ - аль ч байдалд үргэлжлэх л ёстой. Өрсөлдөгч намайг өөрийнх нь талбарт дуудахад би яваад очдог, гэтэл би урихад - ирдэггүй нь инээдтэй л байхгүй юу" гэжээ.

Хэхэ. Ялагдсан бөхөд шалтаг мундахгүй гэж... Энэ хоёрын тулаан гэж санаанд 100 хувь хүрээгүй ээ.
ReplyDeleteЭнэ хоёр 1:1 болсон, дараа жилээс ч юм уу хайна хагалах тулаан зохиох байлгүй дээ. Вердүм хайна хагалах хүсэлтээ гаргаад байгаа.
ReplyDeleteТэр нь зөв.
ReplyDelete