PRIDE FC, UFC холбоодын аварга асан Бразилийн тамирчин Шогун хочит Маурисио Руа өөрийн карьер дахь ихэнх тулаанаа, газар унасан өрсөлдөгчийг өшиглөж, дэвсэхийг зөвшөөрдөг тийм дүрмээр хийж олон ялалт байгуулсан. Харин UFC холбооны одоогийн дүрэм ёсоор бол хэвтэж байгаа өрсөлдөгчийн толгойнд өшиглөх, дэвсэхийг хориглодог билээ. Шогун ESPN-д өгсөн ярилцлагадаа:
"Өнгөрөгч 19-нд болсон Strikeforce-ын тэмцээнд Фабрисио Вердүм газар хэвтчихээд босч өгөхгүй байсныг бүгд санаж байгаа байх. Хэрэв дүрмээр, хэвтэж байгаа өрсөлдөгчийн толгойнд өшиглөх, дэвсэх үйлдлийг зөвшөөрдөг байсан бол тулааны дүр зураг шаал ондоо байх байсан."
"Яваандаа тэмцээний дүрэм өөрчлөгдөж дэвсэхийг зөвшөөрдөг болох байх гэж найдаж байна... Миний бодлоор, өрсөлдөгчийн толгойнд тохойлдож цохих нь дэвссэнээс илүү аюултай гэж боддог" гэжээ.
Дашрамд дуулгахад, Японы PRIDE FC холбооны дүрмээр, хэвтээ хүний толгойнд (дагзнаас бусад газар) дэвсэх, өшиглөх, өвдөглөх үйлдлийг зөвшөөрдөг байсан бол тохойлдохыг хориглодог байсан юм. Харин АНУ-ын нутаг дэвсгэрт ММА дүрмээр зохиогддог бүх тэмцээнд эсрэгээр, хэвтээ хүний толгойнд өшиглөх, өвдөглөх, дэвсэхийг хориглох мөртлөө тохойлдож цохихыг зөвшөөрдөг юм.
No comments:
Post a Comment