"Хүн аажмаар өсөх ёстой. Их сургуулийн оюутан болохын тулд эхлээд цэцэрлэг, дараа нь дунд сургуулийг дүүргэдэг. Английн тулаанчид одоогоор 10 хэдхэн настай хүүхэдтэй адил байна."
"Би Америкт 25 жил жиү-жицү зааж байна, миний ах намайг заахаас 15 жилийн өмнөөс зааж эхэлсэн. 'Англичууд'-ын хувьд гэвэл, тэд хүүхдээрээ байна... юм юманд цаг хугацаа гэж хэрэгтэй. Стратеги гэж юм байна. Энэ бол зайлшгүй зүйл."
"Стратеги гэдэг бол чиний өрсөлдөгч юу хийх гэж байгааг урьдчилж тааварлаад, хариуд нь юу хийхийг төлөвлөж, цаг нь ирэхэд гүйцэтгэхийг хэлж байгаа юм... Чиний өрсөлдөгч юу хийх гэж байгааг урьдчилан харах нь чухал."
"Ер нь бол, тулааны стратегийг урьдчилж боловсруулдаг, гэхдээ явцын дунд ч аргаа олж болдог юм. Жишээ нь А, Б тлөвлөгөө байлаа гэхэд, тулаан өрнөж байх үед Ц төлөвлөгөө бий болгож болох юм."
Жиү-жицүгийнхэн ч аюултай юм байна аа.
ReplyDelete