UFC холбооны хүнд жингийн аварга асан Брок Леснар өөрийнхөө намтрыг өгүүлсэн номдоо Фрэнк Мир, жиү-жицүгийн хар бүс, Хит Херринг болон Рэнди Күтүр нарын тухайд юу гэж бичсэнийг нь хүргэж байна.
Брок Леснар
UFC дэх анхны учраа Фрэнк Мирт ялагдсан тухайд:
"Би Фрэнк Мирт ялалтыг гарт нь "май" гээд өгчихсөн гэж хэлж болно. Түүнээс биш тэр ялалт байгуулахаар гавъяа байгуулаагүй. Тэр тулаанчийнхаа хувьд надаас илүү байж чадахгүй. Тэр бэлтгэл сайтай байлаа ч бэлтгэл муутай миний талд ч хүрэхгүй. Би түүнд хөлөө өгч, мэх хийх бололцоог нь олгочихсон юм. Тэр бол миний ялагдал болохоос, Мирийн ялалт биш. Би үнэхээр хариуцлага алдсан... Би дийлэгдэх ёсгүй хүнд дийлэгдсэн болохоор Фрэнк Мирээс ялагдал хүлээсэн маань миний амьдралын хамгийн өөдгүй үйл явдлын нэг болсон."
Хит Херрингтэй хийсэн тулааны тухайд:
"Өөрийн гэр бүл, найз нөхдийн дунд бол мэдээж тэр сайн залуу байх л даа, миний хувьд гэвэл, тэр надад ерөөсөө таалагддаггүй. Би ч түүнд таалагддаггүй нь лавтай яа... Эцсийн эцэст би түүний нүүрийг улаан нялга болгосон... Хит Херринг түүнээс хойш ганц ч тулаанд оролцоогүй."
Рэнди Күтүртэй хийсэн тулааны тухайд:
"UFC-ийн үнэнхүү хорхойтнууд надад UFC дэх гурав, ММА дахь дөрөв дэх тулаанд шууд аваргын цол горилох эрх өгсөнд нилээд дургүйцсэн. Үүнд хандах хандлага маань маш энгийн: тэдний юу гэж бодох нь надад огт падгүй. UFC холбооны аваргын бүсний төлөө Лас Вегас хотод болох шоунд Рэнди Күтүртэй тулалдахаас усан тэнэг хүн л татгалзана. Би яах байсан юм? 'Уучлаарай, ноён Уайт аа, надад ахадсан бэлэг байна' гэх байсан юм уу?"
Фрэнк Миртэй хийсэн даага нэхэх тулааны тухайд:
"Фрэнк өөрийгөө жиү-жицүгийн агуу хар бүстэн гээд л магтан дуулах дуртай гэж жигтэйхэн. Муу хар б**с. Бодит байдал гэвэл ийм байна: жиү-жицүгийн хар бүс гэдэг - миний хувьд юу ч биш. Би цагаан бүстэй, тэхдээ би хар бүстэнг өөрийнх нь тэр дуртай хэвтээ байрлалд нь бардам зодсон юм ш дээ. Тийм болохоор би хар бүстнээс өөрцгүй гэж болно биз дээ?"
Чөлөөт/сонгомол барилдааны суурьтай тулаанчид ба жиү-жицү суурьтай тулаанчдын хоорондох өрсөлдөөний тухайд:
"Уучлаарай, гэхдээ Фрэнк мэтийн юмнууд бол зааланд өнгрөөсөн цагаараа л хар бүс хүртдэг юм. Бүсээ багшаасаа авчихдаг юм шүү дээ. Жинхэнэ тулаанд хэнийг ч ялж дийлэх шаардлага байхгүй. Миний дасгалжуулагч лав надад Америкийн чөлөөт бөхийн аваргын цол өгөөгүй дэг. Би эрийн сайндаа аварга болсон. Дасгалжуулагчдын багийнхан надад UFC-ийн аваргын цол өгөөгүй. Би аваргын аль ч цолыг бусдыг дийлэн байж хүртсэн хүн. Би өрсөлдөгчидтэйгээ уралдан тэмцэлдэж байж бусдаас илүү гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн. Харин Фрэнк бол олон жилийн турш багш дасгалжуулагчдаа мөнгө төлж хар бүсээ авсан. Их ч гавъяа байгуулсан бол доо, чааваас" гэжээ.
Дашрамд дуулгахад, Брок Леснар дивертикулит өвчнөөс бүр мөсөн салж ангижрахын тулд хагалгаанд орж гэдэсний шархалсан хэсгээ тайруулсан бөгөөд, эмчилгээ амжилттай болбол дараа жилээс их спортдоо эргэн ирэх юм.


Ёстой омог бардам эр байна даа.
ReplyDelete