2011/05/30

"Фёдор - Хэндерсон" тулаан албан ёсоор зарлагдлаа

Strikeforce холбооны ерөнхийлөгч Скотт Кокер өнөөдөр, ОХУ-ын тамирчин 34 настай Фёдор Емельяненко болон Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга АНУ-ын тамирчин 40 настай Дэн Хэндерсон нарын тулаан ирэх 7-р сарын 30-нд болохыг албан ёсоор мэдэгдлээ. Тулаан завсрын жинд буюу -220 фунт (- 99.7 кг)-ын жинд АНУ-ын Иллинойс мужийн Хоффман Эстэйтс хотод зохиогдохоор төлөвлөгдөөд байгаа Strikeforce: Fedor vs. Henderson тэмцээний гол үйл явдал нь болох юм байна.

                                      Дэн Хэндерсон, Фёдор Емельяненко

Түүнчлэн энэ тэмцээний хүрээнд "Жина Карано vs. Сара Д'Алелио" тулаан болохоор төлөвлөгджээ.

P.S. Дэн Хэндерсон тулааныг завсрын жинд буюу - 220 фунтад болно гэж зарласныг сонсоод даруй Twitter-т Скотт Кокер эндүүрсэн гэдгийг хэлж, тулаан хүнд жинд болохыг мэдэгдлээ. Энэ мэдээллийг Strikeforce-ын албаны хүмүүс мөн баталжээ. 

No comments:

Post a Comment