MMARising.com сайтаас гаргасан Жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг эмэгтэй ММА тамирдчын жагсаалтын гуравдугаарт эрэмблэгддэг Япон улсын тамирчин 37 настай Мегүми Фүжиг танилцуулж байна.
Мегүми Фүжи
Овог Нэр: Мегүми Фүжи
Тулааны хоч: Мега Мегү
Төрсөн огноо: 1974.04.26
Төрсөн газар: Япон улс
Яс үндэс: Япон
Өндөр: 160 см
Жин: 51.5 кг
Клуб: Abe Ani Combat Club
Нийт тулаан: 24
Ялсан: 23
Ялагдсан: 1
Мегүми Фүжи нь холимог тулаанд өрсөлдөгчөө гол төлөв өчих мэхээр ялахыг урьтал болгодог тамирчдын нэг бөгөөд, тэрээр өөрийнх нь дархан мэхийн нэг болох хөлийн шагай өчих (Inazuma Toe Hold submission) мэхээр олон өрсөлдөгчөө буулгаж авсан болохоор, уг мэхийг тулааны ертөнцөд заримдаа мегү өчиг (Megulock) гэдэг болжээ.
Жүдо, бразил жиү-жицү бөхийн хар бүстэй тэрээр Shooto холбооны ахмад тамирчин Хироюки Абэ, UFC холбооны хүнд жингийн аварга асан Жош Барнетт нарын удирдлага доор бэлтгэл хийж гараагаа эхэлсэн бөгөөд өөрөө ч хэд хэдэн эмэгтэй тамирчдыг дасгалжуулдаг юм. Мегүгийн шавь нараас топ тулаанч Хитоми Аканог дурьдаж болох юм.
Мегүми холимог тулаанаас гадна бөхийн хэд хэдэн төрөлд арвин амжилттай барилдсан түүхтэй, түүний гол шагналуудыг нь дурьдвал: Японы самбо бөхийн аварга, Японы бразил жиү-жицү бөхийн аварга, Самбо бөхийн ДАШТ-ний таван удаагийн мөнгөн медальт, Ground Impact Professional BJJ тэмцээний аварга, 2004 болон 2006 оны БЖЖ бөхийн Пан-Америкийн аварга юм.
Үүнээс гадна 2005 болон 2007 онд тэрээр тактикийн барилдааны ADCC холбооны -60 кг-д барилдаж гуравдугаар байрт орж байжээ.
Мегүгийн тактикийн барилдааны эгзэгтэй агшны түүвэр
Тэрээр холимог тулааны тамирчны карьераа 2004 онд эхэлж 2010.10.28-нд Bellator 34 тэмцээнд Америкийн тамирчин Зойла Фраустод шүүгчдийн зөрүүтэй саналаар ялагдах хүртлээ он удаан жил Жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг эмэгтэй ММА тулаанч хэмээн тооцогддог байсан юм.
Мегүми 2010.09.30-нд Bellator 31 тэмцээнд Америкийн тамирчин Лиса Вардыг ялснаар холимог тулааны урлагт 22 удаа дараалж ялсан анхны тамирчин болсон юм.
Мегүгийн ММА тулааны эгзэгтэй агшны түүвэр


No comments:
Post a Comment