2011/04/10

Strikeforce: Diaz vs. Daley тэмцээний дүн (Видео)

Өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болж өнгөрсөн Strikeforce: Diaz vs. Daley тэмцээний дүнг танилцуулж байна.



Тэмцээний урьдчилсан хэсгийн тулаанд:

Кэйси Райан Пол Сонгийг хөл гурвалжилж боох мэхээр 1-р үеийн 1:39-д;

Роналдо Перез Эдгар Карденасыг шүүгчдийн нэгдмэл санал (30-27, 30-27, 30-27)-аар;

Херман Террадо Эй. Жи. Мэтьюсийг техникийн нокаут (гарын угсраа цохилт)-аар 1-р үеийн 4:16-д;

Жо Дуартэ Саад Авадыг гарт татаж өчих мэхээр 2-р үеийн 2:45-д;

Виржил Свикер Брэтт Албиг техникийн нокаут (гарын угсраа цохилт)-таар 1-р үеийн 1:46-д;

Роберт Пералта Хироюки Такаяг шүүгчдийн зөрүүтэй санал (30-27, 30-27, 28-29)-аар тус тус ялжээ.

Тэмцээний үндсэн хэсгийн тулаанд:

Шиня Аоки Лайл Бирбомыг хүзүү өчих мэхээр 1-р үеийн 1:32-д;

Гегард Мусаси Кэйт Жардин нар нь шүүгчдийн олонхийн санал (29-27, 28-28, 28-28)-аар тэнцсэн;

Хөнгөн жингийн аварга Гилберт Мелендез Тацуя Каважириг техникийн нокаут (гарын угсраа цохилт)-аар 1-р үеийн 3:14-д ялж аваргын цолоо хамгааллаа.

Хагас дунд жингийн аварга Ник Диаз Пол Дэйлиг техникийн нокаут (гарын угсраа цохилт)-аар 1-р үеийн 4:57-д ялж аваргын цолоо хамгааллаа.

                                     Шиня Аоки - Лайл Бирбом
                                    Гегард Мусаси - Кит Жардин

                               Гилберт Мелендез - Тацуя Каважири


                                        Ник Диаз - Пол Дэйли

No comments:

Post a Comment