UFC холбооны хүнд жингийн аварга асан АНУ-ын тамирчин 31 настай Фрэнк Мир саяхан ММА:30 нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Алистар Оверим болон Фёдор Емельяненкогийн тухай ийнхүү ярилаа.
Фрэнк Мир
Шүтэн бишрэгчдийнх нь бодож байгаа шиг (Алистар) Оверим (UFC-ийн) тэр олон бөх суурьтай залуустай сайн тулалдаж чадна гэдэг юу л бол. Тэр К-1-д ялсан, босоо техникийг нь яриад байвал дуусахгүй, сайн тулаанч. Тэр хагас хүнд жинд байхдаа толгой уургалаж боох мэхийг гаргууд сайн хийдэг байсан, гэхдээ жин ахиснаас нь хойш тэр мэхээ хийж байгаа харагдаагүй. Нуруун дээрээ хэвтсэн байрлалд юу хийх, яаж хөдлөх талд гайгүй ойлголттой юм билээ. Тэр рингэнд тулалдаж байгаад одоо торонд тулалдах гэж байгаа. Торонд тулалдаж үзсэн л дээ, гэхдээ (Кэйн) Веласкез, (Шэйн) Карвин, Брок (Леснар) мэтийн залуустай учирвал тэд чинь чамайг торонд шахаж байгаад доош унагаана шүү дээ. Оверим дараах тулаануудаа торонд хийнэ, харин цохих техниктэй тамирчны хувьд бол энэ нь хүсээд байх зүйл биш л болов уу.
Фёдор (Емельяненко) агуу тулаанч хэвээрээ байгаа. Ямар ч тулаанч хүнд уналт гэж байдаг, ямарч тамирчны карьерт амжилт буурах үе гэж байдаг. Фёдор надад байнга тулгардаг тийм бэрхшээлтэй тулгарсан - тэр хүнд жингийн тамирчныхаа хувьд жижиг биетэй болохоор торонд өрсөлдөхөд тун хэцүү байгаа. Би үргэлж түүнийг биширдэг байсан. Хүн хэн нэгнийг биширч байна гэсэн мөртлөө тэр хүнийг нүүрэнд нь цохиод авахаас буцахгүй байдаг нь сонин санагдах байх л даа, гэвч тулааны спорт гэдэг чинь л энэ юм шүү дээ.
No comments:
Post a Comment