2011/03/20

Монголын шилдэг тулаанч Ж.Нарантунгалаг (Фото, Видео)

Манай блогийн нэгэн уншигчийн хүсэлтээр Монгол улсын тулааны спортын шилдэг тамирчдын нэг Жадамбын Нарантунгалагийг танилцуулж байна.



Жадамбын Нарантунгалаг нь 1975.12.16 -нд Монгол улсын Булган аймгийн Бугат сумд төрсөн, 35 настай, 173 см өндөр, кёкүшин каратэ, кикбокс болон холимог тулааны хөнгөн (70 кг) жингийн тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн хар бүс, кёкушин каратэгийн хар бүстэй бөгөөд мэргэжлийн холимог тулааны рингэнд зургаан тулаан хийж, дөрвөн удаа ялж, хоёр удаа ялагджээ. 4-2-0 (ялсан-ялагдсан-тэнцсэн) гэсэн хувийн рекорд нь Нарантунгалагийн мэргэжлийн холимог тулааны дүрмээр хийсэн бүх тулааныг тусгаагүй үзүүлэлт гэдгийг дурьдах нь зөв болов уу. Тухайлбал, Нарантунгалаг нь Монгол улсад 2004 оноос өмнө зохиогдож байсан ММА тэмцээнд олон удаа оролцож ялалт байгуулж байсан билээ. Холимог тулааны урлагийн хамгийн нөлөө бүхий сайт болох Sherdog.com-д Нарантунгалагийн албан ёсны рекорд дараах байдлаар бүртгэгджээ. 

2004.10.13-нд Япон улсын нийслэл Токио хотод болсон K-1 World MAX 2004 Champions Challenge тэмцээнд 1977 онд төрсөн Японы тамирчин Норифүми Ямамотод эхний үеийн хоёр дахь минутанд нокаутаар ялагдсан.

2006.08.15-нд Япон улсын нийслэл Токио хотод болсон Kokoro: Kill Or Be Killed тэмцээнд 1978 онд төрсөн Япон улсын тамирчин Тошиказу Исэнотой гурван үе тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялагдсан.

2007.09.19-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон IMPERIAL FC тэмцээнд 1980 онд төрсөн Япон улсын тамирчин Ватару Микитэй гурван үе тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялсан.

2009.07.18-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон AOW 13: Rising Force тэмцээнд Тайланд улсын тамирчин Бэрнүнг Сахомсиныг тулааны нэгдүгээр үеийн гурав дахь минутанд гарт татаж өчих мэхээр ялсан.

2010.08.22-нд Япон улсын нийслэл Токио хотод болсон Sengoku - SRC 14 тэмцээнд 1974 онд төрсөн Япон улсын тамирчин Акихиро Гонотой гурван үе тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялсан.

2010.12.30-нд Япон улсын нийслэл Токио хотод болсон Sengoku - Soul of Fight тэмцээнд 1978 онд төрсөн Япон улсын тамирчин Казунори Ёкотаг нэгдүгээр үеийн 3 дахь минутанд нокаутаар ялсан.

                                 Бэрнүнг Сахомсинтай хийсэн тулааны фото мэдээ









                                            Ж.Нарантунгалаг vs. Акихиро Гоно

4 comments:

  1. goy tulaan bolj shu

    ReplyDelete
  2. goe blog bna shuu

    ReplyDelete
  3. Narantungalag Bulgan aimgiin Bugat sumd tursun shuu.

    ReplyDelete
  4. Би энэ мэдээллийг Википедиа дахь Нарантунгалагийн англи хэл дээрх хуудаснаас орчуулж байсан юм аа. Түүнээс хойш зарим нэг мэдээлэл нөхөж орсон байна лээ. Гэхдээ хэлж өгсөнд баярлалаа.

    ReplyDelete