2011/03/20

Мирко Кро Коп: Брэндон бол шинэков

Японы холимог тулааны PRIDE холбооноос 2006 онд зохион байгуулсан үнэмлэхүй жингийн гран при тэмцээний ялагч, Хорват улсын тамирчин 36 настай Мирко Филипович маргааш учрах өрсөлдөгч АНУ-ын тамирчин 28 настай Брэндон Шаубын тухай бодлоо хуваалцлаа. Тэрээр:

"Би Брэндон Шаубыг сайн танихгүй. Брэндон миний хувьд бусдын л адил ердийн өрсөлдөгч. Тэрээр долоон тулааныхаа зургааг нь нэгдүгээр үед нокаутаар дуусгасан нь надад хамаагүй, яагаад гэвэл Шауб бол зүгээр л нэг шинэков. Тэр сайн тамирчин, нас залуу, ялах гэсэн эрмэлзэлтэй, гэвч би түүнд энэхүү спортод өөрийг нь шинэков гэдгийг мэдрүүлнэ.

Брэндон нас залуу болохоор өөртөө анхаарал татах гэж тэнэг-тэнэг юм их ярьдаг. Би түүнийг аль болох түргэн дуусгахыг бодно.

Тэр намайг нокаутаар ялах гэж оролдох байх, гэвч эцсийн эцэст өөрийнх нь л толгой бөндгөс болно. Шауб надтай гурван үе тулалдаад амьд гарна гэж байхгүй, би ялах болно" гэжээ.
                                Кро Коп хочит Мирко Филипович
                                Брэндон Шауб

No comments:

Post a Comment