2014.04.12-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд Филиппин улсын 35 настай тамирчин Мэнни Пакиао, Америк улсын 30 настай тамирчин Тимоти Брэдлиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авч, WBO холбооны хагас дунд (67 кг) жингийн дэлхийн шинэ аварга болжээ. Сануулахад, энэ хоёр боксчин хоёр жилийн өмнө анх нударга зөрүүлэхэд Брэдли шүүгчдийн зөрүүтэй саналаар ялж, дээрх аваргын бүсийг Пакиаогоос булаан авсан юм. Улаанбаатарын цагаар өнөөдөр болсон энэхүү даага нэхэх тулааны бичлэгийг хүргэж байна.

No comments:
Post a Comment