2012/07/07

Кличко, Томпсон нарын жин хэмжих арга хэмжээ (Видео)

Өнөөдөр Швейцар улсын Берн хотод мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд уулзаж, тулалдах WBA, WBO, IBF, The Ring холбоодын дэлхийн хүнд жингийн аварга Украйн улсын 36 настай тамирчин Владимир Кличко болон түүний өрсөлдөгч Америк улсын 40 настай тамирчин Тони Томпсон нарын жин хэмжих арга хэмжээний бичлэгийг хүргэж байна. Кличко 113 кг татсан бол Томпсонгийн жин 2 кг-аар бага буюу 111 кг байв. Энэ тэмцээнийг Улаанбаатарын цагаар Россия-2 суваг 8-ны бямба гаригт шилжих шөнө 02:50-иас шууд дамжуулах юм.

No comments:

Post a Comment