2012/07/28

Буугаар зэвсэглэсэн танхай этгээд каратэчний цохилтыг даалгүй амиа алджээ

2012.07.25-ны өглөө ОХУ-ын Санкт Петербург хотын Спирины гудамжны 2-р корпусын 1-р байрны гадаа нохойгоо салхилуулж байсан иргэн Сергей Дориныг иргэн Руслан Мерзляков "нохойгоо хошуувчгүй гаргалаа" гэж зэмлэснээр маргаан үүсчээ. Маргах явцад Дорин зодооны стаффордшир терьер үүлдрийн нохойгоо Мерзляков руу ноцуулахад өнөөх нь "нохойны учрыг олж" чадсан байна. Тэр үед Дорин "ТТ" маркийн гар буу гаргаж ирээд Мерзляковын зүгт бууджээ. Эхний сум азаар хэнийг нь оноогүй байна, харин хоёрдох буудлага үйлдэгдэх үед буу баарчээ. Тэрхүү агшинг Мерзляков ашиглаж, зэвсэглэсэн этгээдийн бууг нь алдуулаад биед нь хэд цохин унагааж, аюулгүй болгосон байна. Хэрэг намжсаны дараа Мерзляков ухаангүй хэвтэж байсан Дориныг шалгаж үзэхэд амьсгал хураасан байжээ.



Хэргийн газар ирсэн цагдаагийн бүрэлдэхүүн Дорины гэрт үзлэг хийж, "ТТ", "ПМ" гар бууны сум, гранат олсон байна. Хохирогч Сергей Дорин нь хоёр удаагийн ял шийтгэлтэй, 1990-ээд онд нөлөөтэй байсан "малышевскийн" гэмт бүлэглэлийнхэнтэй холбоотой байсан нь тогтоогджээ.

Одоо Эрүүгийн хуулийн 105-р (бусдыг алах) зүйл ангиар үүссэн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Руслан Мерзляков нь кёкүшинкай каратэгийн спортын мастер цолтой нэгэн ажээ. Тэрээр 2000 оны үед тамирчны карьераа дуусгаж, нэгэн клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан байна.


Эх сурвалж: Lenta.ru

No comments:

Post a Comment