2012/07/27

Браулио Эстима холимог тулаанд орлоо

Бразил жиү-жицү бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, ADCC өмсгөлгүй жиү-жицү барилдааны дэлхийн гурван удаагийн аварга Бразил улсын 32 настай бөх Браулио Эстима холимог тулааны спортод хүч үзэхээр шийджээ. Тэрээр 8-р сарын 24-нд АНУ-ын Канзас мужийн Канзас сити хотод болох Titan FC 24 тэмцээнд Америкийн Крис Холландтай нударга зөрүүлэх гэж байгааг Эстимагийн менежер Гленн Робинсон MMAFighting.com сайтынханд хэлсэн байна.



Тэмцээний гол тулаанд, удаа дараа "жингээ хийж чадаагүй"-н улмаас UFC-ээс халагдсан Энтони Жонсон, Эстивс Жонсонтой нударга зөрүүлэх ажээ. Энтони Жонсон өмнө нь хагас дунд (77 кг) болон дунд (84 кг) жинд өрсөлддөг байсан бол энэ удаад өөрийн байгалийн жиндээ буюу хагас хүнд (93 кг) жингийн ангилалд тулалдах юм байна.

No comments:

Post a Comment