2011/07/15

Бас Руттен Фёдор Емельяненкогийн тухайд

UFC холбооны хүнд жингийн аварга асан, HDNet сувгийн Inside MMA нэвтрүүлгийн хөтлөгч Бас Руттен PRIDE FC холбооны аварга асан Фёдор Емельяненкогийн одоогийн карьерын тухайд бодлоо хуваалцлаа.


Тэрээр Фёдор Емельяненко, Антонио Силва нарын тулааны тухайд:

"Өөрөө (Фёдор) 105 орчим кг жинтэй байж 120 кг хүртэл жингээ хасдаг тамирчинтай (Антонио) өрсөлдөнө гэдэг бол хэцүү л дээ, маш их жингийн ялгаа байна. Тэмцээн зохион байгуулагч холбоод хүнд жингийн ангиллыг 93-аас 106,5 кг-ын хооронд болгож, 106,5-аас дээшхийг супер хүнд жин гэж ангилвал зохино. Одоогийн хүнд жингийнхний дотор бусдыгаа бодвол харьцангуй жижиг тамирчид нилээд байгаа болохоор тэд 106,5 кг хүртэлх жинд өрсөлдвөл илүү шударга болно."

Фёдор Емельяненкогийн карьерын тухайд:

"Фёдор цагтаа байдаг бүх чанга эрчүүдтэй нударга зөрүүлсэн. Одоо тэрээр цагийн эрхээр харьж яваа. Фёдор үргэлж шилдэг нь байсан, гэвч түүний арга барил хуучирчихаад байна. Та бүхэн түүнийг урд гараар хатгах, эсвэл дороос өлгөж цохихыг лавтаяа харахгүй. Түүний гол зэвсэг бол свинг (шулуун болон хажуугийн цохилтын саармаг цохилт). Тэрээр мөн ямар үйлдлийг ямар үед хийхийг маш сайн мэдэрч чаддаг юм. Миний бодлоор Фёдор ялагдал хүлээснийхээ дараа нэгийг бодсон нь лавтай.

Фёдор өөрчлөгдөх шаардлагатай. Тэрээр үргэлж гар давуулж цохих гэсэн бодолтой рингэнд гараад байж болохгүй. Түүний цохилт төгс биш, техник нь доголдолтой. Нударгынх нь траектори нэг л зөв биш, тиймээс ч сарвууныхаа шивнүүр ясыг гурав билүү дөрвөн удаа хугалж байсан юм. Гэвч тэрээр буруу цохьдог ч хүчтэй цохьдог. Тэрээр онож чадвал хэнийг ч ямар ч байдлаас нам цохих чадвартай, Фёдорын сүүлийн тулаанд чухам тэр оновчтой ганц цохилт л их үгүүлэгдсэн дээ"
гэж ярьжээ.

No comments:

Post a Comment