UFC холбооны хагас дунд жингийн аварга Канад улсын тамирчин 30 настай Жоржс Сент-Пьерр, Strikeforce холбооны хагас дунд жингийн аварга Ник Диазтай хийх тулаанд, боксын алдарт дасгалжуулагч Фредди Роучийн удирдлага доор боксын техникээ давтаж байгаа билээ. Сент-Пьерр Ник Диаз, Андерсон Силва нарын тухайд тавьсан LA Times сонины сурвалжлагчийн цөөн хэдэн асуултад хариулжээ.
Strikeforce холбооны хагас дунд жингийн аварга асан Ник Диазын тухайд:
"Ник Диаз боксдоо муугүй, тэгэхдээ цохих техникийк бөхийн мэхтэй сайн хослуулдаг. Тэрээр олон талын авъяас чадвартай залуу, яг одоогийн байдлаар өөрийнхөө оролддог юм бүхнийхээ оргилд нь байгаа юм."
Сүүлийн хэдэн жилд улиг болоод байгаа, UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силватай тулаан хийх эсэх тухайд:
"Би тэгэж хэт их жин өгсмөөргүй байна, дараа нь жин хасах хэрэг гарч бэлтгэлийн тогтсон хэмнэл алдагдана шүү дээ. Би бусдын алдаанаас суралцахыг хичээдэг. Силва 102 - 104 кг жин хүрдэг, харин би дээд тал нь 84 - 86 кг хүрдэг. Тийм болохоор завсрын жинд тулаан зохиовол зохино."
"Диазтай хийх тулааны дараа би багийнхантай сууж ярилцаад цаашид яахыг шийднэ. Яг одоо бол би Ник Диазыг л бодож байна" гэжээ.

No comments:
Post a Comment