2012/01/07

РОССИЯ 2: Фёдор Емельяненкогийн богино ярилцлага (Видео)

Холимог тулааны орос домог Фёдор Емельяненкогийн РОССИЯ 2 сувагт өгсөн богино ярилцлагын бичлэгийг орчуулгынх нь хамт хүргэж байна.



Сатоши Ишиг ялсан тухайд
Тулаанд үргэлж өрсөлдөгчийнхөө сул талыг нь ашиглаж байх хэрэгтэй. Олимпийн аварга хүнтэй барилдах гэсний хэрэггүй шүү дээ. Зууралдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн бол мэдээж барилдахаас өөр яахав, сонирхолтой л байх байсан болов уу, гэвч эрсдэл гаргахыг хүсээгүй. Иши нас залуу, маш их цол гуншинтай бөгөөд ялъя гэсэн эрмэлзлээр дүүрэн, аюултай өрсөлдөгч байсан. Түүнтэй өмнө нь уулзахад, Олимпийн дараа тулааны спортод хөл тавьсан, надтай тулалдах хүсэл тээж явдгаа хэлж байсан. Удаан хугацааны турш ийм бодлыг тээсэн юм шиг байна лээ.

Ойрын төлөвлөгөөний тухайд
Бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Тулааны өмнө хийдэг шиг ачаалал ихтэй, ширүүн бэлтгэл хийхгүй ч ажил үргэлжилнэ. Бурхны тааллаар болбол ирэх 2-р сард болох Орос улсын байлдааны самбогийн АШТ-нд оролцох байх.

Мөрөөдөл
Хүүхдүүдээ ёс журамт загалмайн шашинтан болгож хүмүүжүүлэхийг боддог. Орос орон маань агуу, хүчтэй гүрэн байж, хүн ард нь сүсэгтэй, эвтэй байгаасай гэж хүсдэг.

No comments:

Post a Comment